НЭГДСЭН ЭМНЭЛГҮҮДИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВЖ БАЙНА

Admin
Өчигдөр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 4" төслийн хүрээнд баригдаж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, "Баянзүрх эмнэлэг" ХХК-ийн санхүүжилтээр баригдаж буй Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Сонгинохайрхан дүүрэгт 300 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд эмнэлгийн хүртээмж муу байдаг. Тиймээс хотын даргын 2020 он хүртэл хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд энэхүү эмнэлгийг барьж байгаа юм. Нийт 4 давхар, 200 ортой, мэс засал, төрөх, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх тус эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн 150 мянган иргэнд үйлчлэх боломжтой юм. Эмнэлгийг Австрийн "Вамед инженеринг" компани хоёр жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Өвлийн улирал дөхөж байгаа тул барилгын явцад хийх нийт 22 ажлаас зоорийн давхар барих, дулаалах зэрэг 5 хэсгийг ирэх сарын 20-ны дотор гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үлдсэн 17 ажлыг 2018 онд гүйцэтгэх аж. Эмнэлгийн барилгын шав тавих ёслолыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулав.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Намайг анх нийслэлийн Засаг даргын ажлыг авч байхад энэхүү эмнэлгийг барих тухай яригдаж эхэлж байсан. Харин өнөөдөр бодит ажил болон хэрэгжиж байгаад баяртай байна. Барилгын ажил хожуу эхэлсэн ч гүйцэтгэгч компани төлөвлөгөөнийхөө дагуу сайн ажиллаж байна. Монголын ихэнх эмнэлэг харанхуй хонгилтой, хүйтэн байдаг. Харин энэ эмнэлэг жишиг болохуйц гэрэлтүүлэгтэй, дулаан болно. Үүнээс бусад хувийн болоод төрийн мэдлийн эмнэлгүүд ч үлгэр жишээ авна гэдэгт итгэлтэй байна. Энэ мэт эмнэлгийг олон барих тусам улсын чанартай томоохон эмнэлгүүдийн ачаалал буурч, орон нутгийн иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэх юм" гэлээ.

Харин Баянзүрх эмнэлэг нь анх 1983 онд Найрамдлын районы хүүхдийн эмнэлэг нэртэй байгуулагдаж 125 ортой үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд эдүгээ 320 мянга гаруй хүн амд хоёр дах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Баянзүрх дүүрэгт 0-16 насны хүүхдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнтэй уялдан хүүхдийн өвчлөл ихсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эрэлт хэрэгцээ их байгаа юм. Тиймээс тус эмнэлэгт 4 давхар, 40 өрөөтөй, 100 ортой өргөтгөл барихаар төлөвлөсөн нь эдүгээ хэрэгжилтийн шатандаа яваа юм. Тус өргөтгөлд таван их эмч, зургаан сувилагч, дэмжих үйлчилгээний ажилтан 12 ажиллана. Өргөтгөлийг ашиглалтад оруулснаар ачааллыг 40-64 хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 4 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр