УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУД БАРИГДАНА


Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байна. Энэ хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, улс, хот хоорондын тээврийн автобусуудад хурд хэмжигч байршуулж, хөдөлгөөний хурдыг хянах тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэхээс гадна ачаа, тээшийг нэгдсэн зохицуулалтад оруулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.

Харин зорчигч, тээвэрчдийн хэрэгцээ шаардлагыг хангах үйлчилгээ буюу зоогийн газар, тээврийн хэрэгслийн зогсоол, дэд бүтэц зэрэг асуудал орхигдоод байсныг бодлогоор зохицуулж, шийдвэрлэж эхэлжээ.

Тухайлбал, Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайд өнгөрсөн амралтын өдрүүдээр Зам, тээврийн хөгжлийн яам, “Евро бридж" ХХК-тай хамтран авто замын дагуух үйлчилгээний цогцолборын барилгыг эхлүүлж, шав тавих арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү цогцолбор барилга нь 2018-2019 онд ашиглалтад орж, зорчигч, тээвэрчдийн ая тухтай зорчих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Эхний ээлжинд улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний 13 цогцолбор барилга байгууламж байгуулах шаардлагатай юм байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд автотээврийн салбарт хэрэгжүүлэх дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгох, аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 14 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 16 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 17 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 17 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 18 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 19 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 19 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 21 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 21 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28