"МОНА ЛИЗА"-ГИЙН НҮЦГЭН НООРГИЙГ СУДЛААЧИД ОЛЖЭЭ


Францад нэгэн жирийн зураачийн уран зургийг судлах үеэр алдарт Леонардо Да Винчигийн цуут бүтээл "Мона Лиза" буюу "Жоконда"-гийн нүцгэн ноорог зургийг олж тогтоосноо урлаг судлаачид зарлалаа. "Мона Ванна" хэмээх энэхүү цээж нүцгэн бүсгүйн уран зураг нь XVI зууны үед бүтээгдсэн нь тогтоогдсон аж. Парисаас холгүй орших Кондегийн музейд энэ зураг өнгөрсөн зуунаас эхлэн хадгалагдсаар иржээ.

Луврын музейн урлаг судлаачид энэ бүтээлийг Леонардо Да Винчигийн ноорог бүтээл гэж таамаглаж буй юм байна. "Энэ бол хуулбар биш. Жинхэнэ бүтээл" гэж урлаг судлаач Матье Делдикк мэдэгджээ. Луврын музейн судлаач Бруно Моттин мөн "Энэ зураг бол XVI зууны үед хамаарна. Маш өндөр чанартайн зэрэгцээ Леонардогийн амьдарч бүтээж явсан үетэй яг таарч байгаа юм" гэж мэдэгдсэн байна.

"Мона Лиза" болон "Мона Ванна" зургууд нь бүсгүйн царай төрх, хэмжээ, гар, биеийн хөдөлгөөн зэргээрээ тун адилхан ажээ. Гэхдээ нэг асуудал байгаа нь Леонардо Да Винчиг урлаг судлаачид солгой гараараа бүтээлээ туурвидаг байсан гэж тодорхойлсон байдаг бол "Мона Ванна"-г баруун гараар зурсаныг тогтоожээ.

"Мона Лиза" буюу "Жоконда"-г Леонардо Да Винчи 1503-1505 онд бүтээсэн гэж судлаачид үздэг. Зураг дээр торгоны наймаачин Франческо дель Жокондогийн эхнэр Лиза Герардиниг дүрсэлсэн гэж үздэг билээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18