ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ТАВАН ИРГЭН ДЭМЖЛЭГ АВЛАА


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байгаа билээ. Энэ ч үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г санаачлан байгуулсан юм. Энэхүү сангийн зорилго нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гаас төлүүлэн, тохилог орон сууцаар хангагдах явдал юм.

"Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гаас анхны дэмжлэгийг 2017 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Одончимэг авч орон сууцандаа орж байсан бол дахин дөрвөн иргэн Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ хотын даргаас өнөөдөр гардан авлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б.Батбаяр, Д.Уянга, Б.Шинэбаяр, Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Төрбаяжих нар ипотекийн зээлийн сар бүр төлөх төлбөрийг төлөх боломжтой, байнгын орлоготой ажил, хөдөлмөр эрхэлдэг боловч урьдчилгаа 30 хувийн хуримтлал бий болгох боломж байдаггүй байснаа учирлаж, Гэр хорооллыг хөгжүүлэх сан нэг талаас иргэдээ бодсон, нөгөө талаас барилгын салбараа дэмжсэн, нүдээ олсон хөтөлбөр болсныг хотын даргад хэлж байлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Д.Уянга хэлэхдээ "Би өмнө нь орон сууц худалдан авахаар их хөөцөлдсөн. Гэвч урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадаагүй учраас авч чадаагүй. Харин хотын даргын санаачилсан "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-д хамрагдаад 57 метр квадрат байрны төлбөрийн 30 хувийн дэмжлэг авч, өнөөдөр түлхүүрээ авлаа. Маш их баяртай байна. Нийслэлийн Засаг дарга болон удирдлагуудад баярласнаа илэрхийлье." хэмээлээ.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан бөгөөд үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15,000 орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, Энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийллээ.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр