ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН 40 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИЛАА


2012 онд Багахангай дүүргийн 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учир НИТХ-ын төлөөлөгч болон Дүүргийн удирдлагууд холбогдох байгууллагад уламжилж ажилласны үр дүнд Нийслэл дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "40 ортой эмнэлэг барих" 3 тэрбум 39 сая төгрөгийн ажил тусгагдсан бөгөөд 2017 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум төгрөгийн барилгын ажил эхлүүлээд байна.

Уг ажлын тендэрийг 2017 оны 07–р сарын 13-нд зарлаж гүйцэтгэгчээр "Тэргүүн чансаа" ХХК шалгарсанаар барилгын шав тавих ёслолын ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд:

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Батнасан

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Цогцэцэг

Дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр

Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Болормаа

Засаг даргын Тамгын газрын дарга Э.Эрдэнэтуяа

Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат

"Тэргүүн чансаа" компаний гүйцэтгэх захирал Б.Ундрахбаяр

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцлоо.

40 ортой эмнэлэг нь дотор, мэдрэл уламжлалтын 20, хүүхдийн 10, халдвартын тусгаарлах 5, төрөх эмэгтэйчүүдийн 5 ортой, мэс засал, сэхээн амьдруулах, төрөх өрөө, комьпютер томографик, рентген лаборатори зэрэг тусгай тоноглол, стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн зохион байгуулалттайгаар баригдах юм.

Энэхүү эмнэлэг нь баригдсанаар зэргэлдээх сумдууд болон дүүргийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг аюулгүй орчинд хурдан шуурхай стандартын дагуу тэгш хүртээмжтэй хүргэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйлчлэх нөхцөл боломж бүрдэх юм.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 14 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 16 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 17 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 17 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 18 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 19 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 19 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 21 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 21 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28