Германы Фридрихсхафен хотын супермаркетуудаар борлуулж буй хүүхдийн тэжээлийг нэгэн үл мэдэгдэх этгээд хордуулаад ойрын хугацаанд 10 сая евро төлөхгүй бол хордуулсан тэжээлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүйн зэрэгцээ улам олныг хордуулна гэж сүрдүүлжээ.
Одоогоор хордуулсан хүүхдийн таван тэжээлийг илрүүлээд байгаа гэнэ. Хүүхдийн тэжээлд этиленгликоль хийсэн тул аминд халтай юм. Хэрвээ ойрын хугацаанд шаардсан мөнгийг өгөхгүй бол хүүхдийн өөр төрлийн тэжээлүүдийг ч хордуулахын зэрэгцээ зөвхөн Германд бус бусад улсад ч борлуулагдах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хордуулна гэж мэдэгдсэн байна.
Одоогоор цагдаа нар гэм этгээдийг илрүүлэхээр эрчимтэй эрэн сурвалжлах ажиллагаа явуулж буй гэнэ. Зураг дээрх этгээдийг Германы Цагдаагийн газар сүрдүүлэгч байж магадгүй хэмээн үзэж, эрэн сурвалжилж буй ажээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна