"НОГООН БАЙГУУЛЛАГА", "ЭКО ТЭМДЭГ" ГЭРЧИЛГЭЭ ОЛГОНО


Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд арга технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

Шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад "Ногоон байгууллага" гэрчилгээ, байгаль орчинд сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн түүхий эд материал ашиглаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд "Эко тэмдэг" олгох ба тэмдэг олгох шалгуур үзүүлэлтийг техникийн зөвлөл боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, гадаад, дотоодод хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл тусламж, авахад тусламж үзүүлэх, хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад давуу эрхтэйгээр оролцох, байгаль орчны олон улсын шагналд нэр дэвшүүлэх, олон улсын ижил төстэй дэвшилтэд технологи бүхий байгууллагатай хамтарч ажиллахад зуучлах, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн стандарт боловсруулах, олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэргээр тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр