САЛМАН ХААН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД МАШИН ЖОЛООДОХ ЭРХ ОЛГОВ



Саудын Арабд Исламын шашны хатуу дэг жаягтай. Тэр хатуу дэг жаягийнх нь хязгаарлалт эмэгтэйчүүдийн эрхийг олон байдлаар хумьж байдгийг дэлхий нийт мэднэ. Тэгвэл тус улсын хаан Салманы гаргасан зарлиг олон улсын анхаарлыг татаад байна. Юу гэхээр эмэгтэйчүүдэд машин жолоодох зөвшөөрлийг тэрбээр албан ёсоор олголоо.

Тус улсад эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоо бусад улс орнуудынхаас хамгийн доод түвшинд байдаг. Тэрчлэн хаан нь ийм зарлиг гаргах хүртэл бую өчигдрийг болтол Саудын Араб улс эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг хориглодог дэлхийн ганц орон байв.

Салман хааны зарлигтаа замын хөдөлгөөний хуулинд шаардлагатай өөрчлөлт оруулахыг сайдад үүрэг болгож буйгаа өгүүлжээ. Гэхдээ хааны зарлиг 2018 оны зургаадугаар сараас хөрсөн дээр бууж хэрэгжих юм байна.

Дашрамд өгүүлэхэд, Саудын Арабын орон нутгийн засаг захиргаанд 2015 онд анх удаа эмэгтэйчүүд суудал авч байсан юм. Тус улсын эрх баригчид орон нутгийн сонгуульд анх удаа эмэгтэйчүүдэд санал өгөх, нэр дэвших эрх олгосон нь тэр юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 9 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 10 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 18 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25