БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР МАЛЧИД, МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨВЛӨЛДЛӨӨ


Монгол орны эдийн засгийн тулгуур багана нь мал аж ахуйн салбар. Тиймээс бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглах, хариуцлагаа өндөржүүлэх талаар малчид, салбарын мэргэжилтнүүд хамтран асуудлаа ярилцаж, шийдвэрлэх арга зам хайх зорилго бүхий "Монгол орны бэлчээрийн үндэсний форум" болж байна. "Төрөлх нутаг бэлчээрээ хайрлацгаая" уриатай, уг форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Форумд аймаг, орон нутгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч, аймаг сумын бэлчээр ашиглагчдын холбоо, малчид зэрэг 80 гаруй хүн оролцож, туршлагаасаа хуваалцаж байгаа ажээ.

Форумыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ бэлчээрийн доройтлыг хязгаарлахын тулд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүрэг чухал бөгөөд эдгээр асуудлыг зохицуулсан Бэлчээр хамгаалах тухай бие даасан хуультай болох шаардлагатайг онцолсон юм.

Энэ удаагийн форумын үеэр бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэхийн тулд малчид өөрсдөө юу хийх, салбарын байгууллагууд бодлогын түвшинд тэднийг хэрхэн дэмжих талаар хамтдаа ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх юм. Өөрөөр хэлбэл, малчид, судлаач, мэргэжилтнүүд мэдээлэл, туршлагаа хуваалцаж, солилцохын сацуу бэлчээрийг зүй зохистой ашиглах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр гаргасан эрдэмтэн, судлаачдын шинэ бүтээл, технологитой танилцаж буйгаараа онцлог болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумын үеэр Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг малчдад танилцуулж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүний дараа хуулийн төслийн талаар шат дараалсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр