Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт "Бэр танхайраад байна" гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад БЗД-ийн 21-р хороонд оршин суух 66 настай эмэгтэй Д-г бэр болох 36 настай Т нь гэр бүлийн тааламжгүй харилцааны улмаас маргаж, зүүн хөл рүү нь халуун ус цацан түлж, гэмтээсэн байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.
Н.Цэнд
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна