Х.БАТСҮРЭН НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн НҮБ-ын Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч ноён Жонн Кнокс тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Жонн Кнокс нь Монгол Улс дахь хүний эрхийн байдал, ялангуяа аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах хүний эрхийг хангах чиглэлээр Монгол Улс олон улсын гэрээ конвенцийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлж байгаатай газар дээр нь танилцаж, зөвлөмж гаргах зорилготойгоор манай улсад ирээд байгаа аж. Тэрээр 2015 онд НҮБ-ын тусгай элчээр 3 жилийн хугацаатай томилогдсон бөгөөд Доктор Хенри С.Лоурмены нэрэмжит Вейк Форест их сургуульд хүний эрх, хүрээлэн буй орчны эрх зүйн хичээл заадаг юм байна.

Уулзалтын эхэнд Х.Батсүрэн НҮБ-ын тусгай илтгэгч, АНУ-ын нэр хүндтэй их сургуулийн багштай уулзсандаа баярлаж буйгаа илэрхийлээд Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Улсын Дээд шүүх, Захиргааны хэргийн дагнасан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар товч танилцуулав.

Ноён Жонн Кнокс Монгол Улсын Үндсэн хуулийн "иргэд эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхтэй"гэсэн заалтыг баримталж шүүх шийдвэр гаргадаг эсэх, нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах тухай, шүүхийн шийдвэрийн нээлттэй байдал, шийдвэрээ тайлбарладаг эсэх, уул уурхайн компаниуд өөрсдийнх нь эсрэг мэдээлэл өгсөн иргэнийг нэр хүндэд нь халдсан асуудлаар шүүхэд өгсөн зэрэг асуудлыг сонирхон асууж байсан юм.

Х.Батсүрэн шүүгч Захиргааны ерөнхий хуульд нийтийн эрх ашгийг төлөөлж төрийн бус байгууллагууд нэхэмжлэл гаргах тухай заалт орсон, үүнээс өмнө хуулийн ийм зохицуулалтгүй байхад ч шүүх байгаль орчинтой холбоотой тодорхой хэргүүдийг тухайн орон нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдсөн байна гэж үзэж шийдвэрлэж байсан талаар ярилаа. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүх дагнасан байдлаар ажиллаж эхэлсэн 2004 оноос хойших бүх шийдвэрийг shuukh.mn сайтаас үзэж, үндэслэлтэй нь танилцаж болно гээд шүүгчид шүүхийн шийдвэрийн үндэслэлээ аль болох тодорхой бичихийг эрмэлздэг талаар хэллээ.

Ноён Жонн Кнокс өөрийнх нь сонирхсон асуултад бүрэн дүүрэн хариулт өгсөнд нь Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр