ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА


Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан ажлын хэсэг томилогдож бүтцийн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлиийг шалгаж байна. Шалгалт 2017 оны 09 сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ. Ажлын хэсэг хуваарийн дагуу Аврах анги-105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг дараах чиглэлээр шалгана.

Үүнд:

Монгол Улсын дэд бүтцийн сайдын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн "Жишиг норм батлах тухай" 19 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар тушаалаар батлагдсан "Авто машины замын хуудас ашиглах журам", мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам"-ын хэрэгжилт.

  1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Дотоод албаны дүрэм, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, Амьсгалын бие даасан төхөөрмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, Гал түймэр унтраах дүрмүүдийн хэрэгжилт.
  2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан ажил үйлчилгээ, төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, зарцуулсан хөрөнгө (албан байгууллагын дэмжлэг тусламжаар, төсвөөс)-ийг дэлгэрэнгүй гаргасан байдал.
  3. Барилга байгууламжийн ашиглалт, өрөө тасалгаа, цонх хаалганы эвдрэл гэмтэлийг засч дулааны алдагдалыг багасган, сантехникийн засвар үйлчилгээ, дулааны гэрээ, нүүрсний гэрээ, татан авалт, нөөц бүрдүүлэлт, уурын зуухны бэлэн байдал.
  4. 5. Автомашин техникийн ашиглалтын хүрээнд:

– Техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын дэвтэр хөтлөлт.

– Гэмтэл, саатлын бүртгэл, засвар үйлчилгээ хийсэн байдал.

– Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан арга хэмжээ.

– Гал түймэр унтраах, Аврах ажлын үндсэн туслах, тусгай зориулалттай автомашин техникийн өнгө үзэмжийг сайжруулахаар хийгдсэн ажил.

– Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд техник хэрэгсэлд зориулан хийгдсэн ажил.

  1. 6. Багаж зэвсэглэмжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд;

– Гал түймэр унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, засвар үйлчилгээ хийсэн байдал.

– Хангалтаар авсан, шаардлагатай байгаа, актлагдсан болон актлах багаж хэрэгслийн бүртгэл, судалгаа бэлэн байдлын түвшин.

– Багаж хэрэгслийн паспорт хөтлөлт.

– Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээ.

– Өөрсдийн санаачлагаар хийсэн ажил.

  1. 7. Бэлтгэл бэлэн байдлын хангуулах ажлын хүрээнд;

– Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дүгээр тушаал "Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам"-ын дагуу бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгана. /Аранзтай/

– Хэлтэс, ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гэрийн хаяг, гар утасны дугаарт сар, улирал бүр тодотгол хийсэн байдал.

– Тусгай зориулалтын автомашин техник, багаж зэвсэглэмж, авто тавиулангийн дулаалга.

– Бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл. /под каск, бээлий, солих дулаан хувцас/

– Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангуулж зааварчилгааа өгч ажилласан байдал.

– Амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээ.

– Бие бүрэлдэхүүний сургалтыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан байдал.

– Гал түймэр унтраах, аврах ангиуд, МШУТ-ийн ахлах зохицуулагч нарын харилцан ажиллагаа

8. Албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж хийсэн, тохижилт бүтээлч ажил зэргийг шалгана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 5 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 6 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 8 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 9 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 9 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 10 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 11 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 11 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 12 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 13 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 13 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28