АЗИЙН ХАМГИЙН ТОМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛОВ


Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 21-24-ний өдөр 40 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Япон улсын иргэд хамгийн их аялдаг болон аялалд хамгийн их мөнгө зарцуулдаг жуулчдын тоонд ордог бөгөөд 2016 онд 17.116.420 иргэн гадаад улсууд руу жуулчилсан байна. Үүнээс БНХАУ-д 2.497.700, ОХУ-д 84.631, Монгол Улсад 19.985 Япон жуулчид зорчсон байна. Монгол Улсад ирж буй жуулчдын статистик үзүүлэлтийг БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон АНУ-ын жуулчид тэргүүлдэг. Япон жуулчид дунджаар хоёр жилд 3-с илүү аялан, нэг аялалд 1000–2000 ам.доллар зарцуулж, 2-3 одтой буудалд буудалладаг ба аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, үнэ чанарын нийцэл, дэлгүүр хэсэх мөн алхаж аялахыг чухалчилдаг байна.

Сүүлийн жилүүдэд Япон жуулчдын манай улсад аялах эрэлт өсч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг сурталчлах, тус улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор анх удаа нийслэлийн Аялал жуулчлалын газраас нэгдсэн зохион байгуулалттайгаар БОАЖЯ, "МИАТ" ХК, "Бирга Тур" ХХК, "Цэцэг зочид буудал", "Говь Тур" ХХК, "Айрис Турс" ХХК, "Жигүүр" ХХК, "Жуулчин" ХХК, "Летс Трэвел" ХХК, "Номадик Туризм" аялал жуулчлалын агентлаг, "Ялгуун брэндтэй" хамтран эх орноо сурталчлан тус үзэсгэлэнд оролцлоо.

Олон нийтэд зориулсан үзэсгэлэнгийн өдрүүдийн нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Япон улсын Элчин сайдын яамны Түр хамаарагч Д.Батжаргал нараар ахлуулсан албаны төлөөлөл оролцов.

Монголын талын зохион байгуулагчид Монгол Улсын үзэсгэлэнгийн танхимын дизайныг үндэсний уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуй, үндэсний хэв маягийг орчин үеийн өвөрмөц шийдэлтэй хослуулсан загвараар тохижуулсан. Дэлхийн 150 орны аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн тохижилт онцгойрч олон орны жуулчдыг татаж байлаа. Түүнчлэн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид есдүгээр сарын 23-24-ны өдрүүдэд Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа дэлхий дахинаа өргөн сурталчлан үндэсний урлагийн концертыг дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр