Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дугаар сарын 21-ны өдрүүдэд төлөвлөгөөт шалгалт 78, төлөвлөгөөт бус 336, гүйцэтгэлийн 114, нийт 528 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 24 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 80 хувийг нь барагдуулжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд 14 удаагийн тохиолдлоор 70 ширхэг тарваганы түүхий мах илрүүлж, 1 иргэнд 150.0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж тарвагыг ЗӨСҮТ-д, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн зорчигчдод тарваган тахал, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага тараажээ.
Б.Ирээдүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна