ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ АВТО ЭРГҮҮЛИЙН АЛБА ХААГЧИД ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ


Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа хэргийн ихэнх хувийг хулгай, дээрмийн гэмт хэрэг эзэлж байгаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, РС тоглоомын газарт тоглож байсан М-ийн гар утас, бэлэн мөнгийг тус дүүргийн 5 дугаар хороонд оршин суух Т хулгайлсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, М-ыг бааранд үйлчлүүлж байх үед гар цүнхтэй "Samsung note-3", "Nokia" гар утас, гоо сайхны хэрэгслийг Увс аймгийн Хяргас сумын харьяат С хулгайлжээ.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Г-ийн амбаарт байсан эд зүйлийг тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух Б хулгайлсан байна. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Б-г бааранд үйлчлүүлж байхад бэлэн мөнгөтэй түрүүвчийг Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай А хулгайлжээ. Хулгайд эд зүйлээ алдсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай илрүүлэн, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас болон харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хандахыг зөвлөж байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр