ХАРУМАФҮЖИ: СЭТГЭЛЭЭРЭЭ ЯЛАГДАХГҮЙ ГЭЖ БОДСОН...



Мэргэжлийн Аки башёд улсын заан Рэгжийбуугийн Даваанямын бага хүү, мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж түрүүлж, Японы Эзэн хааны цомыг ес дэх удаагаа гардсан.

Тэрбээр Аки башёгийн эхний таван өдрийн барилдааны дараагаар гурван ч удаа унаж, улмаар түрүүлэх найдлагагүй мэт сэтгэгдэл үүсгэсэн ч аажимдаа чангарч, өрсөлдөгчдөө ялсаар тэмцээний сүүлчийн өдөр озэки Гоэйдог давж, 11 даваа, 4 дөрвөн унаатайгаар түрүү бөхийн төлөө дахин барилдсан. Нэмэлт барилдаанд дахин Гоэйдог давснаар Харумафүжи түрүүлсэн юм.

Тэмцээний гурав дахь өдөр Котошогикүтай барилдахдаа өрсөлдөгчөө гараа дэвжээнд хүргээгүй буруу боссоныг анзааран барилдаагүй ч гэсэн шүүгч нар Харумафүжиг ялагдсанд тооцож, шударга бус шийдвэр гаргасан. Үүний дараагаар хоёр дараалан дахиж унасан Харумафүжи түрүүн хэлсэнчлэн яван чангарч, энэ башёд барилдсан ганц ёкозүнагийн үүргээ сайн биелүүлж түрүүлж чадсан юм.

Түүнийг түрүү хүртсэний дараагаар мэргэжлийн сумогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж Японд очиж, АСА станцаараа монголчууддаа шууд яриаг нь дамжуулсан. Харумафүжигаас Асашёорюү "Араас нь хөөж барилдах хэцүү байв уу" гэж асуухад "Хэцүү байлаа. Гэхдээ ямар ч байсан сэтгэлээрээ ялагдахгүй гэж бодсон. Ухрах зам байхгүй, урагшаа харж барилдлаа. Монголын ард түмэн, өвөг эцэг, аав ээжийнхээ буян хишгээр энэ сайхан хувь тавиландаа их баярлаж байна. Олон жил та бүхнээ баярлуулахыг хичээнэ ээ" хэмээн хариулсан юм.

Мэргэжлийн сумогийн Аки башёд эдүгээ цагийн дөрвөн ёкозүнагаас Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Кисэносато нар гэмтлийн улмаас барилдаагүй тул ганц ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж босон барилдсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18