ШҮҮГЧ Ц.ЦОГТ ЯПОН УЛСАД ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэндийн Цогт Япон Улсын Нагояагийн Их сургуульд хууль зүйн докторын зэрэг (Doctor of Laws (LL.D.) in Comparative Law and Political Science) хамгааллаа. Тэрээр Нагояагийн Их сургуулийн Азийн улсуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөрт 2014-2017 онд суралцаж, "Монгол Улсын захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас Шүүхийн хамгаалал руу шилжсэн үү" (Development of Administrative Litigation in Mongolia: From Administrative Control to Court Remedy?) сэдвээр харьцуулсан захиргааны эрх зүйн судалгаа хийж хамгаалсан байна.

Ц.Цогт нь 1998 оноос хойш шүүхийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2004 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдахад шинэхэн шүүхийн анхны шүүгчдийн нэгээр томилогдсон юм. Мөн 2011 оны 4 дүгээр сард Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдахад анхны Ерөнхий шүүгчээр нь томилогдсон бөгөөд өдгөө тус шүүхэд шүүгчээр ажиллаж байна.

Ц.Цогт нь шүүгчээр ажиллаж байхдаа Япон улсад докторын зэрэг хамгаалсан анхны шүүгч болж байгаа юм.

Тэрээр мөн 2016 онд Олон Улсын Шүүгчдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр