Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс эрэн сурвалжилагдаж байсан гурван иргэнийг Дундговь аймагт түр саатуулан шалгаж байгаа аж. Энэ сарын 17-18-ны өдөр Дундговь аймгийн постонд үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Цэндбаатар, цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Сугардорж, эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Болортуяа нар нь дээрх гурван итгээдийг илрүүлжээ. Тэднийг тус дүүргийн шүүхээс өнгөрсөн оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эрэн сурвалжилсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна