“ХОГГҮЙ ХОРОО” АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө "Эко дүүрэг-Ногоон хөгжил" зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь "ЭКО ДҮҮРЭГ" болох зорилт тавин амжилттай хэрэгжээд явж буй.

Өнгөрсөн хавар "Хоггүй – Хан-Уул" аян эхлүүлж "Эко дүүрэг" нэрийн хуудастай болсон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар энэ удаад "Хоггүй хороо" хоёр сарын аяны нээлтээ өнөөдөр хийлээ. Тус аяныг эхлүүлсэнээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготойгоор энэхүү аяныг эхлүүлээд байна.

Мөн хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд сурталчлан таниулах, хогийг ангилан ялгах, хороодын үйл ажиллагааг дэмжих зорилготой билээ. Хоёр сар үргэлжлэх "Хоггүй хороо" аян нь Хан-Уул дүүргийн 16-н хороодын дунд болзолт уралдаан зарласан бөгөөд энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай манлайлан оролцсон 3 хороог шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.

Иймд "Хоггүй хороо" хоёр сарын аяны үйл ажиллагаанд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг идэвхитэй оролцохыг зохион байгуулагч нарын зүгээс уриаллаа гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр