ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ИРГЭДЭД ТОГТМОЛ МЭДЭЭЛЖ БАЙХЫГ ҮҮРЭГДЭВ


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээтэй байна.

Дээрх байгалийн таагүй үзэгдлээс шалтгаалан замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зорчих хэсгийн гадаргууд хальтиргаа гулгаа үүсэх, зарим өндөр даваа, гүвээ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжгүй болох зэрэг эрсдэлтэй тул орон нутагт зорчиж буй жолооч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх

Замын гадаргуу, тээж яваа ачаа, тээврийн хэрэгслийн онцлогт хурдаа тохируулан явах.

Аюулгүй байдлаа хангаж жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг хэрэглэх.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож зайлшгүй зогсолт хийхдээ аюулгүй байдлыг хангаж зорчих хэсгийг чөлөөлж, ослын зогсолтын тэмдэг, ослын дохионы гэрлийг зайлшгүй хэрэглэх.

Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлийг шилжүүлж аюулгүй байдлыг хангах.

Ургац хураалт, тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслүүд "Ачаа тээвэрлэх журам"-г баримтлах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

Мөн тус албанаас байнгын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах, албаны болон хувийн бэлтгэлийг сайтар хангах, ажлын багаж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлын чиглэл хүргүүлж, иргэд олон нийтэд замын нөхцөл байдлын талаартогтмол мэдээлж байхыг үүрэг болголоо.

Замын цагдаагийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр