ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ЭМЭГТЭЙ 94 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ



Дэлхийн хамгийн баян эмэгтэй, гоо сайхны L`Oreal компанийн эзэн Лилиан Беттанкур 94 насандаа таалал төгсчээ. Forbes-оос гаргасан дэлхийн толгой баячуудын жагсаалтад тэмдэглэснээр бол Лилиан Беттанкурын хөрөнгө 44.7 тэрбум ам.доллар юм.

Тэрбээр 1909 онд өөрийн эцэг Эжен Шюллегийн үүсгэн байгуулсан L`Oreal компанийн хувьцааны 33 хувийг эзэмшиж байлаа. Түүний охин Франсуаза Беттанкур-Мейерс эхийнхээ амьсгал хураасан тухай мэдээг нотолжээ.

"Ээж минь энэ ертөнцөөс зовлон тарчлал амсалгүй явлаа" гэж охин нь мэдэгдсэн байна. Лилиан Беттанкур өнгөрсөн шөнө Парис дахь гэртээ эцсийн амьсгалаа татжээ.

2007 онд Лиллиан Беттанкур нэгэн найздаа нэг тэрбум евро бэлэглэсэн явдал охиных нь бухимдлыг төрүүлж, улмаар шүүхэд хандсанаар өндөр настай эхээ асран хамгаалах эрхийг авсан юм.

L`Oreal компани нь гоо сайхны Lancome, Maybelline, Urban Decay, Ives Saint Laurent, Kiehl`s зэрэг 30 гаруй брэндийг эзэмшигч юм. Дэлхийн 140 гаруй оронд бараагаа борлуулдаг тус компани 2016 онд 25.8 тэрбум еврогийн орлоготой ажиллажээ.

М.Болджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр