НИТХ-ЫН ДАРГА ӨНӨӨДӨР ТОДОРНО


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгсөн. Тэгвэл түүний орны хүнийг өнөөдөр НИТХ-аар шийдэх ёстой юм. Нийслэлийн МАН-ын бүлэг хуралдаад Батбаясгалан, Төмөрбаатар, Баярсайхан нарын гурван хүний нэрийг намынхаа удирдах зөвлөлрүү хүргүүлжээ.

Харин МАН-ын удирдах зөвлөл өчигдрийн хуралдаанаараа дээрх гурван нэр дэвшигчийн хэн нэгийг нь онцлоогүй бөгөөд НИТХ-аараа өөрсдөө сонго гэх чиглэлийг өгсөн байгаа юм.

Нэр дэвшигч Ж.Батбаясгалангийн намтар


Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.


Тэрбээр Москва хотын 779-р сургууль, нийслэлийн "Эрдмийн Ундраа" цогцолбор сургууль, Түшээ дээд сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрант аж.

  • 2004-2008 онд УИХ-ЫН Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч,
  • 2008-2012 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
  • Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  • Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн,
  • 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга зэрэг сонгуульт ажлуудыг хийж байжээ.

Нэр дэвшигч Д.Баярсайханы намтар


Д.Баярсайхан нь 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдон өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажиллаж байгаа.


Тэрбээр Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1976 онд төгссөн. Дархан хотын Политехникумыг технологич мэргэжлээр 1979 онд төгссөн. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 1987 онд төгссөн. Удирдлагын академийг 2001 онд төрийн удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Удирдлагын академийг 2002 онд төрийн удирдахуйн ухааны магистр.

  • 1979 оноос 1982 он Мах консервийн комбинатад нормчин,
  • 1985 оноос 1989 он Цэргийн худалдааны трестэд мэргэжилтэн, орлогч дарга,
  • 1989-1991 он Худалдааны 4-р конторт бригадын дарга, дэлгүүрийн дарга,
  • 1991 оноос Их баян нуур ХХК-ийн захирал,
  • 2000 оноос СХД-ийн Засаг даргын орлогч 2004 оноос ИТХ-ын дарга, 2008 оноос нийслэлийн ЖДҮ-ийн төвийн дарга
  • Сонгуульт ажил: МАН-ын бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, СХД-ийн МАН-ын хорооны дарга, СХД-ийн НАМЭХ-ны дарга, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгч.


Нэр дэвшигч Г.Төмөрбаатарын намтар


Намын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг авсан гурав дахь эрхэм нь Г.Төмөрбаатар. Тэрбээр дүүрэг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон явсан төдийгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.


Тэрбээр Завхан аймгийн Их-Уул сумын дунд сургуулийг 1980 онд, Тосонцэнгэл хотын 10 жилийн I сургуулийг 1982 онд төгссөн. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1993 онд, Удирдлагын академийг удирдахуйн ухааны чиглэлээр 2003 онд тус тус төгссөн.

  • АА-ын дугаар ангид салаа ротын ХЗЭ-ийн хороон даргаар 1985-1989,
  • "Ширэвгэр" ХХК-ийн захирлаар 1990-2001,
  • Сүхбаатар дүүргийн МАХН-ын хорооны даргаар 2006-2009,
  • Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргаар 2009-2011 онд ажилласан. "Автобус-1" ОНӨҮГ-ын захирал.
Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр