ТОМ КРУЗЫГ НИСЭГЧДИЙН ҮХЭЛД БУРУУТГАЛАА

8 цагийн өмнө


2015 онд Том Круз найруулагч Даг Лаймантай хамтран American Made киног бүтээсэн юм. Киноны зураг авалтын үеэр хоёр нисэгч-орлон тоглогч нас барсан эмгэнэлт явдал гарсан.

Тэгвэл амь үрэгдсэн нисэгчдийн гэр бүлийнхэн Том Крузыг буруутгаж буйгаа илэрхийлжээ. Колумбын өндөр уулсын дунд аль болох эрсдэлтэй, үзүүштэй зураг авалт хийхийн тулд Том Круз шахалт үзүүлж, удаан дараалан зураг авалтыг улам хүндрүүлсээр байгаад эцэст нь хоёр хүний аминд хүрсэн гэж ар гэрийнхэн нь үзэж буй юм байна.

Даг Лайман, Том Круз

Онгоцны ослын улмаас Алан Пурвин, Карлос Берл нар амиа алдсан юм. Том Круз тухайн хэсгийн зураг авалтынхаа талаар ярихдаа "Тэр 48 цаг миний амьдралын хамгийн галзуу хугацаа байсан" гэж өгүүлсэн удаатай ажээ.

Том Круз амь үрэгдсэн нисэгчийн хамт

American Made кинонд Колумбын Медельинд суурьшсан АНУ-ын тусгай мэдээлэгч, нисэгч Барри Силийн тухай өгүүлдэг. Энэ нисэгч хар тамхины хаан гэгдэгч Пабло Эскобарыг баривчлах ажиллагаанд оролцож байсан ажээ.

Том Крузын киноны зураг авалтын үеэр зургийн багийнхнаас амиа алдсан анхны тохиолдол энэ биш юм. Үүнээс өмнө Top Gun киноны зураг авалтын үеэр нисэгч-орлон тоглогч Арт Шолль хэт хэцүү нисэлт хийх гэж байгаад жолоодлогоо алдан далайд унасан гунигт түүх бий. Арт Шоллийн цогцсыг ч, онгоцны сэгийг ч олоогүй юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18