ЕВРОПЫН ҮНДЭСТНИЙ ЛИГИЙГ БАЙГУУЛСНАА ЗАРЛАЛАА

17 цагийн өмнө


Европын Хөлбөмбөгийн Холбооны ээлжит бус чуулганы индэр дээрээс хөлбөмбөгийн түүхэнд цоо шинэ нэгэн тэмцээнийг зохион явуулахаар болсныг албан ёсоор зарлалаа. Энэхүү тэмцээнийг Үндэстний лиг хэмээн нэрлэсэн бөгөөд Европын Хөлбөмбөгийн Холбооны гишүүн 55 улсын шигшээ баг оролцох юм.
55 улсын шигшээ багийн нөхөрсөг тоглолтуудыг чансаа ойролцоо багуудтай тулдаг тэмцээн болгох зарчмыг ЕХХ баримтлан ийм шинэ тэмцээн сэдсэн байна.
55 улсын шигшээ багийг чансаагаар нь А, В, С, D гэсэн дөрвөн лигт хуваах ажээ. А лигт чансаагаар Европ тивд эхний 12 байрт орж буй 12 багийг оруулах ажээ. С лигт Европ тивд чансаагаар 13-24 дүгээр байрт орж буй 12 баг, С лигт Европ тивд чансаагаар 25-39 дүгээр байрт орж буй 15 баг, D лигт мөн тивдээ чансаагаараа 40-55 дугаар байрт орж буй 16 багийг оруулахаар болсон байна.
А болон В лиг нь тус бүртээ гурван багтай дөрвөн хэсгээс бүрдэх бол С лиг нь гурван багтай нэг хэсэг, дөрвөн багтай гурван хэсгээс бүрдэх ажээ. Харин D лигийг дөрвөн багтай дөрвөн хэсгээс бүрдүүлэхээр болсон аж.
Европын Үндэстний лигийн сугалаа 2018 оны нэгдүгээр сарын 24-нд явагдахаар товлогджээ. Харин тэмцээний эхний тоглолтыг 2018 оны есдүгээр сарын 6-нд хийхээр товлосон байна. Хэсэг бүртээ багууд нэг багтайгаа хоёр тоглолт /талбайдаа болон өрсөлдөгчийн талбайд/ хийх юм. А лигийн хэсэг тус бүрээ тэргүүлсэн багууд шөвгийн дөрөвт шалгарч, Үндэстний лигийн аваргын төлөө болон гуравдугаар байрын төлөө өрсөлдөнө.
Харин В, С, D лигийн хэсэг тус бүрийг тэргүүлэгч багууд дээд лигтээ дэвшинэ. Тэгвэл А, В, С лигийн хэсэг тус бүртээ хомоол хамсан багууд доод лиг рүүгээ унах юм байна.


М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18