АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ


Өгийнуур, Ганга нуурын экосистемийг хамгаалан, нөхөн сэргээж тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, "Монголын эзэнт гүрэн музей" аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролд, төслүүдийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хамруулж санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд даалгалаа.

"Монголын эзэнт гүрэн" музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулах газрын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгов.

Манай улс гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэх зорилт тавьсан ч жилдээ 390-470 мянга орчим жуулчин л хүлээн авч байна. Нэг сая жуулчин авч, нэг тэрбум ам.доллар олон аялал жуулчлалын дэд бүтцээ хөгжүүлэх, олон улсын тээврийн чиглэл, давтамжийг нэмэх, жуулчдад олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохын тулд дээрх төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж салбарын яам үзжээ.

Төслүүд хэрэгжсэнээр орон нутагт соёл, аялал жуулчлал, үйлчилгээ бий болохын зэрэгцээ байгаль орчны тэнцвэрийг хадгалах, нутгийн иргэдийг тогтмол ажлын байраар хангах боломж бүрдэн нутаг орон ч хөгжинө гэж тооцоолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 1 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 2 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр