​ТӨСВИЙН АШГИЙН 50 ХУВИАР ӨР ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ БАГАСГАНА ГЭЛЭЭ

Admin
20 цагийн өмнө

Улсын төсөв 900 тэрбум гаруй төгрөгийн ашигтай байгаа тухай таатай мэдээлэл бий. Тэгвэл энэхүү нэмж давсан орлогын 50 хувиар хуримтлал үүсгээд ирэх онд гаргах өр зээлийн хэмжээг багасгахаар сангийн яамнаас төлөвлөж байгаа аж. Харин үлдсэн 50 хувийг нь зайлшгүй шаардлагатай өвөлжилтийн бэлтгэл ажил, сүүлийн 3-4 жил хуримтлагдаж ирсэн шүүхийн шийдвэртэй холбоотой зардлууд, сургууль, цэцэрлэг гэх мэт чухал чухал салбарын асуудалд ч тусгаж өгөх юм байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Нэмж давсан орлогын 50 хувиар хуримтлал үүсгээд ирэх онд гаргах өр зээлийн хэмжээг багасгана. Үлдсэнээр нь зайлшгүй шаардлагатай өвөлжилт болон сүүлийн 3-4 жил хуримтлагдаад ирсэн шүүхийн шийдвэртэй холбоотой зардлуудад тусгаж өгнө. Мөн түрүүн хэлсэнчлэн сургууль, цэцэрлэг гэхчлэн нэн чухал салбарын асуудалд тусгасан байгаа.

Жишээ нь, Эрүүл мэндийн салбарт өндөр өртөгтэй мэс заслыг хувийн эмнэлгүүд ЭМЯ-тай гэрээ байгуулсанаар хийж гүйцэтгэдэг. Энэхүү зардлыг улсаас даадаг болсон. Үүнтэй холбоотойгоор улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөгийг нэмэлт зардлаар тусгаж өгсөн. Мөн аймаг орон нутгийн тулгамдаад буй асуудлууд бий. Тодруулбал, сургууль цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15-наас өгдөг. Тэгэхээр өмнө нь буюу 2017 оны төсөвт тусгагдаагүй зардлуудыг энэ оны төсөвт тусгаж байна гэсэн үг" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18