Х.ЭНХЖАРГАЛ: НЭГ УЛС ОРОН ДАНГААРАА АВЛИГАТАЙ БҮРЭН ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ


Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран "Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь" сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна.

Сургалтад прокурорууд, Авлигатай тэмцэх газрын болон Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаагч нар, Монголбанкны албан хаагчид оролцож, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Интерпол, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтнүүд сургалтыг явуулж, харилцан мэдлэг, туршлагаа солилцох юм.

Уг сургалтыг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал нээж хэлсэн үгэндээ, асар хурдацтай хөгжил дэвшил, даяаршлын энэ цаг үед аливаа улс орон ганцаараа оршиж чадахгүйн адил нэг улс орон дангаараа авлигатай бүрэн тэмцэж чадахгүй. Иймээс ямар ч улс орны авлигатай тэмцэх байгууллага бусад улс орон, олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлж, гадаадын улс орнуудын сайн туршлагаас судалж, хэрэгцээт зүйлийг олж, өөрсдийн ажил албандаа авч хэрэгжүүлж байх нь маш чухал болохыг онцлон тэмдэглээд мөрдөн шалгах аргачлал, албан болон албан бусаар мэдээлэл олж авах, эрх зүйн туслалцааны хүсэлт, олон улс, бүс нутаг болон улс орны авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах чиглэл зэрэг онц сонирхолтой, өндөр ач холбогдолтой сэдвүүдийг судлах энэ удаагийн сургалтад идэвхтэй оролцож, үр өгөөжтэй хамтран суралцахыг оролцогчдоос хүсэв.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх, ноён Роел Жансенс "Олон улсын хамтын ажиллагаа нь авлигатай тэмцэх үйл хэрэгт маш чухал нөлөөтэй. Хоёр өдрийн турш та бид харилцан туршлага судалж, мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж олдож байна. Бид онц залилангийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа чиглэлээр Их Британийн туршлагыг судална. Мөнгө угаах нь нарийн түвэгтэй бөгөөд нэг улс дангаараа тэмцээд дийлэхгүй явдал юм. Олон улсын төдийгүй олон талын хамтын ажиллагаа байдаг учраас прокурор, авлигатай тэмцэх болон цагдаа, мөн төв банкны албан хаагчдад энэ сургалтыг зориулж байна" гэж хэллээ.

Сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх, ноён Роел Жансенс, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Жэнифер Брачнер, Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн, ноён Эрнэсто Андрес Гранадос Гозалис нар хийж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 3 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 4 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 5 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 6 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 7 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 8 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 9 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 9 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 10 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 11 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 11 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28