ДОПИНГИЙН ДУУЛИАНТ ХЭРГҮҮД


Тэмцээнд оролцож байгаа тамирчдаас шинжилгээ авч эхэлснээс хойших 50 гаруй жилийн хугацаанд олон спортын төрлийн хэдэн зуун нэр алдартай тамирчид допинг хэрэглэсэн нь тогтоогдож, медаль, шагналаа хураалгажээ. Спорт дахь допинг хэрэглэсэн хэмээх хар дансанд эгнэгт орж, тамирчны алдар, цол хэргэмдээ сэв суулгасан допингийн эсрэг тэмцлийн түүхэнд хамгийн их дуулиан тарьсан гурван тохиолдлыг та бүхэнд сонирхуулж байна.

Бен Жонсон ба допинг

1980 аад оны сүүлчээр Дэлхийн хөнгөн атлетикийн ертөнцөд АНУ-ын Карл Льюис, Канадын Бен Жонсон гэсэн 2 ойрын зайн гүйгч 100 метрийн зайд ноёолж байлаа. 1988 оны 9 дүгээр сарын тэр өдөр супер спринтерчдийн халз уралдааныг үзэхээр дэлхийн спорт сонирхогчдын анхаарал Сөүлийн олимпийн цэнгэлдэх хүрээлэн үрүү хандсан байлаа. Уралдаанд ч ширүүн болж, Олимпийн хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн зайн шигшээ уралдаанд Канад залуу Бен Жонсон 9.79 секунд гүйж дэлхийн дээд амжилт тогтоон олимпийн аварга болж, манай гаригийн хамгийн хурдан хүнээр тодорлоо....

Гэвч хэдхэн хоногийн дараа Олон Улсын Олимпийн Хороо тэмцээний дараа Бены өгсөн допингийн хяналтын дээжнээс станозолол хэмээх анаболик гормоны төрлийн хориотой бодис илэрснийг зарлаж шударга бусаар ялалт авсан Бен эрхээ хасуулсан билээ.Түүнчлэн түүний олимпийн алтан медалийг хурааж, дэлхийн дээд амжилтыг хүчингүй болгожээ. Зохих шийтгэлээ хүлээсэн Жонсон хугацаагаа дуусгаад гүйлтийн замдаа дахин гарсан ч "цэвэр" байж чадсангүй шалгалтанд дахин унажээ. Давтан шинжилгээ, мөрдөн шалгалтын явцад Канад залуу удаан хугацааны турш допинг хэрэглэж байсан нь нотлогдож бүх насаараа эрхээ хасуулж спортын ертөнцийг үүрд орхисон билээ. Энэ хэрэг явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд удаан хугацаанд байж 1990 оноос эхлэн допингтой тэмцэх ажил улам эрчимжиж, орчин үеийн лаборатори шинжилгээний аргуудыг ашиглах болсон юм.

МЭРИОН ЖОНСЫН ДОПИНГИЙН ХЭРЭГ

Энэ зууны эхэн үеийн буюу 2000 онд гарсан допингийн хамгийн дуулиант хэргийн нэг нь Америкийн нэрт хөнгөн атлетикч, ойрын зайн гүйгч олимпийн 3, дэлхийн 3 удаагийн аварга эмэгтэй Мэрион Жонсын хэрэг билээ.

Спринтер бүсгүй 1999 оноос эхлэн допингийн төрөлд багтдаг стероидуудыг хэрэглэж эхэлсэн бөгөөд дасгалжуулагч Тревор Грэхэмээс авч хэрэглэдэг байжээ. Түүний нөхөр асан Америкийн хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн, бөөрөнцөг түлхэгч Xантер ч допингийн хэргээр шийтгүүлсэн юм. Жонс, Хартер нар дасгалжуулагчаасаа допингийн төрлийн бодисыг авдаг байсан бол дасгалжуулагч Грэхэм нь BALCO буюу Бэй Ареа лабораторийн корпораци хэмээх байгууллагын эзэн Виктор Конте гэгчтэй хамтран ажилладаг байсан бөгөөд Конте допингийн төрлийн стероид ангилалд багтдаг тетрагидрогестринон гэдэг бодисыг хүнсний нэмэлт тэжээл гэж тайлбарлан хэрэглүүлдэг байжээ. Мэрион Сиднейн олимпод амжилт үзүүлснийхээ хойтон жил буюу 2001 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ч түрүүлж алтан медалийнхаа тоог нэмсэн байна. Олон Улсын Олимпийн Хороо 2004 оны 12 дугаар сараас Мэрион Жонсын допингийн хэргийг сэжиглэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлэв.2006 онд Индианаполис хотноо зохиогдсон АНУ-ын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Мэрион Жонс допингийн шалгалтанд унаж түүний А дээжнээс эртриопоэтин хэмээх бодис илрэв. Гэвч Тим Монтгомери, Флойд Лэндис зэрэг олон нэрт тамирчдын допингийн хэрэг дээр ажилласан туршлагатай хуульч Ховард Жэкобсын ачаар Б сорьц нь сөрөг байсан гэсэн дүгнэлт гаргуулсан билээ. 2007 оны 10 дугаар сарын 5-нд нэрт хөнгөн атлетикч бүсгүйг хууран мэхэлснийх нь төлөө 5 жилийн шийтгэл оноосны 6 сарыг нь шоронд ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Олон Улсын Олимпийн Хороо 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр 2000 оны Сиднейн зуны олимпийн 27 дугаар наадмаас хүртсэн 5 медаль, 2004 оны Афины олимпийн наадамд уртын харайлтын төрөлд үзүүлсэн 5 дугаар байрын амжилтыг хураах, хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Түүнчлэн шүүхээс түүнд санхүүгийн торгууль оногдуулж, 2006 онд түүний Хойд Каролина дахь 2.6 сая долларын үнэтэй байшинг хураан авчээ. Мэрион Жонсыг 2008 оны 1 дүгээр сарын 11-нд баривчлан хорьсон ба мөн оныхоо 9 дүгээр сарын 5-нд суллагджээ.

САНААНД ОРОМГҮЙ ХЭРЭГ БУЮУ ЛЭНС АРМСТРОНГ

Дэлхийн спортын төрлүүдээс допинг хэрэглэх хамгийн өндөр магадлал, эрсдэлтэй 5 спортын тоонд дугуйн спорт ордог билээ. Дугуйн спортын хамгийн нэр хүндтэй, олон жилийн түүхтэй хүчтэй, хурдтай, шилдэг дугуйчид оролцод Tour de France олон өдрийн уралдааны 7 удаагийн аварга, АНУ-ын тамирчин Лэнс Армстронгийн хэрэг дэлхийн спортын ертөнцийн хар дансыг зузаатгаад зогссонгүй, олон жилийн турш дуулиан тарьж, спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан билээ. Альберто Контадор, Флойд Лэндис гээд Армсторнгийн өрсөлдөгч олон нэрт тамирчин допингийн хэрэгт орж байсан ч Америк залуугийн хэрэг хамгийн дуулиантай нь байлаа.

Лэнсийг допингийн хэрэгт 2010 оноос эхлэн шалгаж эхэлжээ. АНУ-ын допингийн эсрэг агентлаг 2009-2010 онд Армстронгийн өгсөн цусны шинжилгээ, багийнхнаас нь авсан гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн Армтсронгийг цусны үүсэлтийг түргэтгэгч эпопротейн, стеройд, цус солих зэрэг хориотой бодис, хориотой аргыг 1996 оноос хойш хэрэглэж байсныг тогтоожээ. Ийнхүү спорт сонирхогчдын шүтэн бишэрч, хайрлан хүндэлж байсан нэрт дугуйчин допингийн хэрэгтэн болох нь тэр. олон улсын дугуйн холбоо Армсторгийг ингэж үзэх болсон үндэслэлээ тайлбарлахыг хүссэн байна.Хариуд нь АНУ-ын допингийн эсрэг агентлаг 26 гэрчийн мэдүүлэг зэргийг багтаасан нотолгоо бүхий 1000 гаруй хуудас туслах материалыг хавсаргасан 200 хуудас тайланг 2012 оны 10 дугаар сарын 10 –нд ирүүлжээ. Олон улсын дугуйн холбоо уг тайланд үндэслэн 10 дугаар сарын 24 ны өдөр Армстронгийг бүх насаар нь тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасч 1998 оны 8 дугаар сарын 1-ны өдрөөс хойших түүний бүх амжилтыг хүчингүй болгож, шагналыг хураах шийдвэр гаргасан байна. Олон улсын Олимпийн хороо ч 2000 оны Сиднейн олимпийн дугуйн тэмцээний цуваа гараатай уралдаанд хүртсэн хүрэл медалийг хураах шийдвэрийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гаргажээ.Түүнчлэн Лэнсийн үзүүлсэн бүх амжилтыг Tour de France болон олимпийн наадмын статистикээс хасав. Ийнхүү олон жилийн турш үргэжилсэн мөрдөн шалгалт, шүүх, хууль хяналтын үйл ажиллагаа, хэрүүл маргаан шувтарч, нэрт дугйучин Лэнс Армстронгийн спортын замнал дууссан билээ.

antidoping.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 10 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 10 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 12 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр