АРХАНГАЙ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЖЭЭ


Архангай аймгийн цэцэрлэг хотноо "Архангай түншлэл – 2017" үзэсгэлэн худалдаа Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс Хөдөө Аж Ахуйн газар хамтран зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган, Өндөр-улаан, Жаргалант, Хашаат, Тариат, Цэнхэр, Хайрхан, Ихтамир, Батцэнгэл, Өгийнуур, Булган, Цахир, Төвшрүүлэх, Хангай зэрэг 14 сум, Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас нийт 122 аж ахуй нэгж, иргэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл, бэлэн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан бараа, эсгий ноосон бүтээгдэхүүн зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалсан байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнийг "Шилдгийн шилдэг бүтээгдэхүүний Гранпри, Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн, Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн, Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, Сүү, сүүн бүтээгдэхүүн, Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, Гурил, гурилан бүтээгдэхүүн, Шинэлэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн, Хамгийн идэвхитэй, зохион байгуулалттай оролцсон сум зэргийг тодруулжээ. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарын шилдгээр А. Баясгалан /Гэр ахуйн тавилга/, Х. Энхбаатар /Сүлжмэл бүтээгдэхүүн/, "Өлтийн голт" ХХК /Сурагчийн дүрэмт хувцас/, З. Эрдэнэчимэг /Цагаан идээ/, Н. Дэмбэрэл /Айраг, цагаан идээ/ зэргээр шалгарсан байна.

Мөн "Шилмэл мал 2017" үзэсгэлэн худалдаа болсон бөгөөд 7 сум 1 байгууллагын 15 малчны 79 толгой мал оролцож, үүнээс бог малын төрөлд 75 толгой мал, бод малын төрөлд 4 толгой мал үзэсгэлэнд оролцсон байна. Үзэсгэлэнд Шилмэл хээлтүүлэгч хуц, Шилмэт Хээлтэгч эм хонь, Шилмэл хээлтүүлэгч ухна, Шилмэлхээлтэгчэмямаа, Махны чиглэлийн үхэр зэрэг шилдэгүүдээ тодруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр