Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 хэлтсээс Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг их сургуулиудтай хамтран "ЭРГҮҮЛ 1000" нэгдсэн арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулж байгаа юм.
Өнгөрсөн хоногт /2017.09.18/ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нарантуул ОУХТөвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Чөдөрпүрэв, Батлан хамгаалахын Их сургуулийн оюутан М.Амартүвшин, Л.Ганбат, М.Бат-Очир нар автомашинаас эд зүйл бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна