23 НАСТАЙ МАХЧИН ЗАЛУУ ОЛНЫ НҮДНИЙ ӨМНӨ ХҮН ИДЖЭЭ



Өмнөд Африкийн Зүүн Кейпийн Маунт-Фрер хотод есдүгээр сарын 9-нд 23 настай Афив Мапекула хэмээх залуу олны нүдний өмнө 35 настай эмэгтэй Тембис Масумпаг хоолойг нь хэрчин хөнөөгөөд махыг нь идсэн аймшигт явдал гарчээ.

Гэр бүлийн хэрүүл зөрчлийн дуудлага авч цагдаа нар очтол ийм аймшигт явдал болсон гэнэ. Гудамжинд эмэгтэй хүний толгойг хэрчиж тасдаад идэж буй этгээд рүү цагдаа нар сануулга буудлага хийтэл өмнөөс хутга барин дайрсан тул махчингийн хөл, гарыг буудаж аюулгүй болгожээ. Гэмт этгээдийг эмнэлэгт хүргэснээс хойш гурав хоногийн дараа амьсгал хураасан байна.

Махчингийн ээж цагдаа нарыг дуудсанаа мэдэгдээд "Тэд муудалцах шиг л болсон. Бүсгүй гараад зугтаах гэтэл хүү араас нь барьж аваад хөнөөсөн. Би түүнийг ийм аймшигтай махчин болгож өсгөөгүй. Ийм аймшигтай явдлыг би төсөөлж ч чадахгүй байна" хэмээн уйлан ярьжээ.

23 настай Афив Мапекула нь их сургуульд сурч байгаад хар тамхины хэт хамааралтай болсон гэсэн шалтгаанаар хөөгдсөн байна. Түүний сэтгэцэд хар тамхи хүчтэй нөлөөлж, араатан болгосон гэж эмч нар дүгнэж буй ажээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 1 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 1 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр