БИЛЛ КЛИНТОН МОНИКА ЛЕВИНСКИ НАРЫН ШУУГИАНТ ҮЙЛ ЯВДЛЫН ТАЛААР СЕРИАЛ ГАРГАНА



АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон болон Цагаан ордонд дадлагажигч бүсгүй Моника Левинскигийн амрагийн харьцаа болон тэдний цаашдын шуугиант үйл явдлыг харуулсан сериал гаргахаар болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчдийн талаар нэгбүрчлэн өгүүлдэг "Ерөнхий командлагч" сериалын нэг хэсгийг энэ сэдвээр бүтээхээр болсон байна. Питер Бейкерийн тус сэдвээр дагнан бичсэн номоос сэдэвлэн киног хийх аж.

1996 онд Билл Клинтон дадлагажигч бүсгүй Моника Левинскитэй аман секс есөн удаа хийсэн тухай мэдээлэл Америк болон дэлхий даяар цацагдаж, хэдэн жилийн турш гол шуугиан болсон билээ. Моника Левински улсынхаа Ерөнхийлөгчтэй амрагийн харьцаатай байснаа ярьсныг найз нь бичлэг болгон авч, улмаар бусдад дамжуулсан нь дуулианы эх үүсвэрийг тавьсан. Тухайн үед гол нотолгоо нь Моника Левинскигийн цэнхэр даашинз дээрх АНУ-ын Ерөнхийлөгчийн үрийн шингэн болсон юм.

Гэлээ ч Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн албан үүргийнхээ хугацааг бүрэн дуусгасан төдийгүй гэр бүлээ авч үлдэж чадсан. Харин Моника Левински ийм шуугиан дэгдсэнд байн байн уучлалт гуйж, амьдралд нь сэтгэлзүйн том хар толбо үлдээсэн гэж мэдэгдсэн удаатай. 2014 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр "Тэр малгайг шатааж, цэнхэр даашинзыг булах цаг иржээ" гэж хэлсэн юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18