ХОЁР КОМПАНИ IPO ГАРГАХ ХҮСЭЛТЭЭ СЗХ-НД ХҮРГҮҮЛЭВ


Анх удаа хувьцаа олон нийтэд санал болгох буюу хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн хэлж заншсанаар "IPO гаргах" үйл явцыг Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиуд, Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны 2015 оны 408 тоот тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам" болон холбогдох бусад журмаар зохицуулж байна.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс тоолдог ч IPO гаргах үйл ажиллагаа 2005 оноос эхэлсэн юм. Энэ хугацаанд нийт 22 компани IPO хийснээс 16 компанийнх амжилттай болж нийт 98,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. Дөрвөн компанийн IPO амжилтгүй болсон буюу хөрөнгө оруулалт татаж чадаагүй бол хоёр компанийн хувьцааг Хороо бүртгэхээс татгалзаж байжээ. Өнөөдрийн байдлаар нэг компани "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-аар, мөн нэг компани "Монголын үнэт цаасны бирж" ХХК-аар дамжуулан үнэт цаас гаргахаар хүсэлт ирүүлээд байна.

"Үнэт цаасны бүртгэлийн журам"-д компани гаргах гэж байгаа үнэт цаасныхаа танилцуулга, холбогдох баримт бичгийг арилжаа эрхлэгч байгууллага болон Хороонд нэгэн зэрэг хүргүүлж, Хороо уг үнэт цаасыг бүртгэхдээ арилжаа эрхлэгч байгууллагын дүгнэлт, саналыг үндэслэхээр заасан байдаг. Хороо бүрдүүлсэн баримтуудын хууль зүйн үндэслэлийг тодорхойлоход анхаарал хандуулдаг бол арилжаа эрхлэгч байгууллага буюу хөрөнгийн бирж үнэт цаас гаргагчийн бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ, танилцуулгад тусгасан төслийн хэрэгжих магадлал, үр ашгийн тооцооллыг голчлон хянадаг.

Хөрөнгийн зах зээлийн олон улсын байгууллагуудаас анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд тавих төрийн зохицуулах байгууллагын хяналтыг өндөрсгөхийг шаарддаг бөгөөд энэ нь зүй ёсны юм. Тиймээс Хорооны хяналт сайн байх нь эргээд хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах, зах зээлд чанартай шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.

Хороо IPO гаргаж буй компанийн бүрдүүлж ирүүлсэн баримт бичгийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хянаад шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг шаардан гаргуулдаг. Компаниуд үндсэн болон нэмэлт баримт сэлтийг дутуу бүрдүүлж ирүүлэх, үнэт цаасны танилцуулгад мэдээллийг буруу ташаа оруулах зэрэг зөрчил гаргах нь их байна. Ийм зөрчлүүдийг арилгуулах, асуудлыг албан ёсоор буюу бичгээр тавьж шийдүүлэх зэрэг нь хаа хаанаа ихээхэн чирэгдэл үүсгэдгийг анхаарч, үнэн зөв, бүрэн гүйцэт баримт бүрдүүлж ажиллахыг үнэт цаас гаргахаар бэлтгэж байгаа компаниудад зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18