ХОТООС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХҮСЭХГҮЙГЭЭР БИЧИЛ ХОТ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАВ


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр "Ютопиа" төслийн Улаанбаатар дахь "Ulaanbaatar studio" компанийн захирал Алекс Скиннер "Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

""Микро сити буюу ухаалаг хот" төсөл нь хотын тодорхой нэг хэсгийг бичил хот болгон зохион байгуулах юм. Бичил хот төвлөрсөн бодлого, системээс тусдаа дотооддоо асуудлаа шийдвэрлэж, зохицуулдаг болвол илүү үр ашигтай. Бичил хотын давуу тал нь угсармал орон сууцыг барьдаг. Бид гурван сар хүрэхгүй хугацаанд айлуудын орон сууцыг барих бүрэн боломжтой. Угсармал орон сууц нь ногоон технологийг ашигладаг. Бид Улаанбаатар хотын онцлогт зориулж дахин боловсруулж байгаа. Улаанбаатар хотод бичил хороолол барих газрыг судалж үзээд Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны газар илүү боломжтой гэж үзсэн. Энэ хэсэгт 5000-6000 айлын орон сууцыг босгох боломжтой. Хэрэв хотын зүгээс дэмжвэл бид ирэх таван жилийн дотор бичил хот бүхий 10 мянган айлын орон сууц барих бүрэн боломжтой" хэмээн "Ютопиа" төслийн Улаанбаатар дахь "Ulaanbaatar studio" компанийн захирал Алекс Скиннер хэллээ. Мөн "Хотоос хөрөнгө оруулалт хүсэхгүй. Төсөл хэрэгжүүлэхэд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Хотын захиргааны үүднээс дэмжиж, туслаж байхад болно" гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Манай хотын зүгээс хэрэгжүүлж буй зарим төслийн үзэл санаатай төстэй төсөл байна. Бидний тулгамдаж байгаа асуудал дээр хувийн хэвшлийнхэн болон гадны хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Бид үүнийг дэмжиж ажиллана гэж бодож байна" хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 1 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 1 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр