Америкийн дуучин, жүжигчин Селена Гомес бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэлээ. Тэрбээр инстаграмдаа энэхүү мэдээллийг түгээсэн юм. Түүний найз бөөрний донор болж, тусалжээ.
"Гэр бүлийнхэндээ болон эмч нарт миний төлөө хийсэн бүхэнд талархаж буйгаа илэрхийлье. Мэдээж, бөөрөө надад өгч, үнэлж баршгүй том бэлэг барьсан найз Франсие Раиседаа баярлалаа. Хичнээн их талархаж байгаагаа илэрхийлж хэлэх үг ч олдохгүй байна. Би чамдаа маш их хайртай" хэмээн Селена Гомес бичжээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна