УЭСТ КАРДАШЬЯН ХОЁР ТЭЭГЧ ЭХИЙГ ХАТУУ ДЭГЛЭМД ОРУУЛЖЭЭ


Рэп дуучин Канье Уэст болон реалити шоуны од Ким Кардашьян нар дахин хүүхэдтэй болохыг хүсчээ. Гэхдээ энэ удаад хүүхдийг Ким Кардашьян өөрөө тээлгүй, тээгч эх хөлсөлсөн байна. Өмнө нь хоёр удаа төрөхдөө Кардашьян цус алдаж, бие нь зовиурласан тул "Хөл хүндтэй байх хамгийн аймшигтай" гэж мэдэгдсэн удаатай. Тиймээс ч гурав дахь хүүхдээ тээгч эхээр гаргуулахаар болжээ.

Уэст болон Кардашьян нар тээгч эхэд маш хатуу дэглэм барихыг шаардаж байгаа гэнэ. Дэглэмийн дагуу тээгч эх өдөрт нэг аягаас илүү кофе уухгүй, загас идэхгүй, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй, тамхи татахгүй, халуун шүршүүрт орохгүй, саунд суухгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр ганцаараа гудамжаар зугаалахгүй гэх мэт олон хоригийг дагаж мөрдөх ёстой аж.

Тээгч эхийн нэр, дүр төрхийг одоогоор нууцалж буй бөгөөд Лос-Анжелест тусгайлан байшин худалдан авч, хоногийн зургаан ээлжтэйгээр бие хамгаалагчид аюулгүй байдлыг нь хангаж байгаа гэнэ.

"Хүүхдийг тээж төрүүлэх есөн сарын хугацааны нийт зардал ойролцоогоор 2 сая ам.долларт хүрч байгаа. Мэдээж, тэд эрүүл саруул хүүхэдтэй болж жаргалтай амьдруулахыг хүсч буй тул өдий хэмжээний мөнгө төлөхөөс татгалзаагүй" гэж Уэстийн гэр бүлийн ойрын гэх эх сурвалж өгүүлжээ.

Тохирох тээгч эхийг олохын тулд 68850 ам.доллар зуучлалын газарт төлсөн байна. Тээгч эхэд өөрт нь 45 мянган ам.доллар төлөхөөр урьдчилан тохиролцсон ажээ.

Уэст Кардашьян хоёр дөрвөн настай Норт Уэст охин, ой хагастай Сэйнт хэмээх хүүтэй.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18