ДОЛООН НАСТАЙ ХҮҮГИЙН НҮДНИЙ ӨМНӨ ЭЦЭГ ЭХ БАС АХ НЬ АМИА АЛДЖЭЭ



Италийн Неаполийн ойролцоохь Сольфатарын галт уулын бэлд маш эмгэнэлтэй явдал болжээ. Долоон настай бяцхан хүүгийн нүдний өмнө эцэг эх бас ах нь нас баржээ.

12 настай хүү Лоренцо Сольфатарын галт уулыг эцэг эх дүүгийнхээ хамт үзэхээр очихдоо аюултай бүсийг үл ойшоон гүйж орсоноор доош цөмөрч унасан бөгөөд хүүгээ аврахаар араас нь ухасхийсэн эцэг эх нь ч мөн амиа алдсан байна. 12 настай Лоренцогийн эцэг 45 настай Массимилиано Каррер болон эх 42 настай Тизиана нарыг амиа алдсаныг тухайн үед ойролцоо байсан хүмүүс огт анзааралгүй өнгөрчээ. Харин долоон настай хүү нь энэ аймшигт явдлыг нүдээр харж, айж цочирдон уйлсан тул хавь ойрын хүмүүс анзаарч, хэрэг явдлыг мэдэж, цагдаа дууджээ.

Эцэг эх нь долоон настай хүүгээ суусан газраасаа огт босохгүй байхыг сануулсны хүчинд амьд үлдсэн бололтой.

"Нэг хүү уйлж байхыг би харсан. Эхэндээ ч зүгээр уйлаа биз гэж бодсон. Гэвч амьдралынхаа хамгийн аймшигтай явдлыг дараа нь олж үзлээ. Би ч гэсэн эцэг хүн. Газар цөмөрснийг хараад би юу болсныг ойлгосон. Дараа нь аврах ангийнхан ирж цогцоснуудыг гаргасан. Одоо ч би тэр гэр бүлийн эмгэнэлт явдлын талаар, тэр хүүгийн уйлж суусныг бодсоор байна" хэмээн Сольфатарын галт уулын ойролцоо пиццаны газар ажиллуулдаг Диего Витаглиано өгүүлжээ.

Долоон настай хүүг удалгүй эмээ өвөө нь ирж авсан гэнэ. Галт уул судлаачдын үзэж буйгаар ойрын хоногуудад бороо ихтэй байсан тул энгэр газрын гадаргуу хэврэгшиж, цөмөрсөн байх магадлалтай юм байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр