Г. АНХБАЯР: ШОУНЫ ЯЛАГЧ БОЛСНООР МИНИЙ АМЬДРАЛД ОЛОН БОЛОМЖУУД НЭЭГДСЭН


Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн сайн байна уу? та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе.

Та бол мастер тогооч 2 шоунд оролцож ялагч болж 20 сая төгрөгийн эзэн болсон. Анх яагаад энэхүү шоуг сонирхож оролцох болсон юм бэ?

-За монголд бол яг тогооч гэх энэ мэргэжлийн ур чадварыг харуулсан ийм өндөр шагналын сантай шоу болж байгаагүй л дээ. Анх мастер тогооч 1 шоуг шимтэн үзээд. надад маш их таалагдсан. Энэ шоу дахиад болох юм бол заавал орно гэсэн зорилго тавьчихсан байсан л даа. Тэгээд 2-р шоуны бүртгэл эхэллээ гэдэг зарыг хараад шууд очоод бүртгүүлчихсэн. Эхэндээ маш их айдастай байсан л даа. Яваандаа шат бүр дээр өөртөө итгэлтэй болж нэг мэдэхэд л эцсийн шатны шалгаруулалтад ирчихсэн байж билээ.

Шоуны оролцогч бүр өөр өөрийн зорилго тавьж оролцож байсан л даа. Таны хувьд өөртөө ямар зорилго тавьж орсон бэ?

- Энэ салбарт ажиллаж, өсч дэвшихийн тулд хөдөлмөрлөж, судалж байгаа залуу хүний хувьд өөрийгөө яг ямар түвшинд байгаагаа мэдэж, өөрийгөө сорих гэж энэ шоунд орсон л доо. Тэгээд шоунд орохоосоо өмнө өөрийн гэсэн орон байртай болох юмсан гэж боддог байлаа. Гэхдээ яг шоунд түрүүлээд энэ зорилгоо бодитоор хэрэгжүүлж чадна гэж бодоогүй ээ/инээв/. Харин 4-р шатаа даваад ер нь болох юм байна надад боломж байгаа юм байна гэж итгэл төрсөн.Нэг талаараа миний энэ зорилго үзэгчдэд маань илүү их хүрсэн байхаа.

Тэгэлгүй яахав үзэгчид маань таныг бүр Ард түмний хүү гээд нэрлэчихсэн байсан. Шоунд түрүүлснээр хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна. Та энгийн нэгэн тогооч залуу биш олны танил тогооч залуу болсон шүү дээ.

-Өө нилээн өөрчлөгдсөн шүү.Гадуур явж байхад хүмүүс сайн уу? баяр хүргэе, байшингаа барьсан уу? гээл асуудаг болчихсон. /инээв/. Эхэндээ тэр хүмүүсийг таньдаг билүү гээд л их асуудаг байсан. Сүүлдээ тэгээд дасчихдаг юм байна лээ./инээв/

Үүнийг дагаад танд маш их хариуцлага, нэр хүнд ирсэн. Тэгэхлээр одоогийн Анхбаяр шоуны өмнөх Анхбаяр хэр зэрэг ялгаатай байна вэ?

-Харин тийм би нэг зүйлд л маш их баярладаг.Хэрвээ би энэ шоунд айгаад ч юмуу зориг хүрэлгүй оролгүй өнгөрөөчихсөн бол өнөөдөр би урьд өмнөх шигээ энгийн Анхбаяр гээд тогооч залуу л байх байсан. Магадгүй та өнөөдөр шал өөр хүнтэй ярилцах байсан ч юм билүү. Энэ ч утгаараа өөрийгөө ялан дийлээд бас энэ мэргэжилдээ хайртай болохоор өнөөдрийн Анхбаярыг бүтээгээд явж байна даа. Одоо бол би хаана ч очсон хүмүүс нөгөө түрүүлдэг тогооч байна шүү дээ гээд их найрсагаар угтаж авдаг. Харин би хариуд нь их даруухан байхыг хичээдэг шүү. Нээрээ мартсанаас зорилгоо болгоод байсан байшингаа энэ зун бариад дуусчихсан шүү /инээв/. Байшингаа барьж дуусгачихаад хараад зогсож байхад хүн ер нь сонгосон мэргэжилдээ үнэнч бас хайртай байхад их зүйлийг бүтээдэг юм байна гэсэн бодол мэргэжлээрээ бахархах сэтгэгдэлтэй хамт төрж байсан даа.

Шоуны ялагч болсноос хойш шинэ ажлын санал ирсэн үү? Одоо хаана ажиллаж байна вэ?

-Ажлын санал гурав дөрвөн ч санал ирсэн. Гэхдээ би хуучин ажилдаа байхыг илүүд үзсэн дээ. Энд хамт олонтойгоо ажиллах надад таалагддаг. Ажил мэргэжлийн хувьд ч гэсэн илүү туршлага хуримтлуулах боломжтой учраас энэ шийдвэрийг гаргасан. Одоо бол Шангрила зочид буудлын Наадам ресторанд ажиллаж байгаа даа.

Тун удахгүй Авьяастны эрэлд буюу Мастер тогооч 3 шоу эхлэх гэж байна. Энэ удаагийн шоунд мэргэжлийн бус хүмүүс оролцох боломжтойгоороо давуу талтай байгаа. Та өөрийн зүгээс "Мастер тогооч" шоунд оролцохоор төлөвлөж байгаа, магадгүй бага зэрэг айдастай байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юу

-Харин тийм байна лээ сурталчилгаа бүртгэл нь эхэлчихсэн байсан. Энэ болзол надад маш их таалагдаж байгаа. Гэртээ сайхан хоол унд хийдэг олон олон хүмүүст боломж олгоно гэдэг бол сайхан хэрэг шүү дээ. Энэ боломжийг битгий алдаарай хүнд итгэл байхад болдог юм байна. Жижигхэн айдсаасаа болоод том боломжийг битгий алдаарай өөртэй итгээд ороод үзээрэй л гэж хэлье дээ.

Ярилцсан танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

-За та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 9 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 9 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 11 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 12 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 12 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 12 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 13 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 13 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 17 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр