ДУНДАЖ ЦАЛИН 966.6 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЖЭЭ


Үндэсний статистикийн хорооноос цалингийн дунджийг дараах байдлаар мэдээллээ.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 2 дугаар улиралд нийт 38.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 594.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Шимтгэл төлж буй ААНБ-ыг өмнөх улиралтай харьцуулахад 0.6 (1.6%) мянгаар, ажиллагчид/ даатгуулагчид 28.2 (5.0%) мянгаар өсжээ. Эдгээр ажиллагчдын 46.4 (7.8%) мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 32.7 (5.5%) мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 102.7 (17.3%) мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 217.8 (36.6%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 105.3 (17.7%) мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 23.9 (4.0%) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 66.1 (11.1%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 1.8 мянгаар, 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.1 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.5 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.6 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 10.9 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 8.0 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.8 мянгаар нэмэгдсэн байна. Харин 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.8 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 0.7 мянгаар буурсан байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2221.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1365.3 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 2 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1171.9 мянган төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 525.0 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 2 дугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсөхөд уул уурхай,олборлолтын салбарт ажиллагчдын цалин 189.6 (9.3%) мянган төгрөг, барилгын салбарынх 72.3 (9.4%) мянган төгрөг, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээний салбарынх 72.2 (9.9%) мянган төгрөг, үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 76.3 (10.3%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 80.5 (11.3%) мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 241.0 (16.3%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 341.3 (29.2%) мянган төгрөг, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 274.3 (32.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 594.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 700.0 мянган төгрөг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 2 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 4 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 8 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 9 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 10 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр