ИСПАНИЙН ГАПТЕК КОМПАНИЙН САНАЛ БОЛГОЖ БУЙ ТӨСӨВТ ӨРТГИЙН ТООЦООГ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ


Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Иригаки Хидэтоши тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сүүлийн жилүүдэд Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа дэд бүтэц, тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбарт амжилттай өргөжин тэлж байгааг сайд уулзалтын эхэнд онцлов. Тэрээр "Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар бол тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг. Энэ утгаараа агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогыг тууштай барьж ажиллаж байгаа. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл бол агаарын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй чухал ач холбогдолтой төсөл яахын аргагүй мөн" хэмээн хэллээ. Шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтвортой, ашигтай, ая тухтай байлгахад чиглэсэн арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн яам тус байгууллагатай хамтран авч байгаа юм. Монголын талын хариуцан хэрэгжүүлэх ажлуудын нэг болох шинэ нисэх буудлын ангарын барилгыг төслийн зээлийн үлдэгдэл хөрөнгөөр барих санал солилцох уулзалтыг өнгөрсөн сард Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, ЖАЙКА, "Мицүбиши-Чиёода" хамтарсан түншлэл, "Жалюкс компани" болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудын хамт зохион байгуулжээ.

Боломжит хувилбаруудыг хэлэлцсэний дүнд, Испанийн ГАПTEK компанийн санал болгож буй сайжруулсан хөнгөн цагаан хийцийн ангарын барилга барих төсөвт өртгийн нарийвчилсан тооцоог хийхээр шийдвэрлэсэн байна.

Одоогийн байдлаар Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлүүлэх, хэрэгжилт нь удааширч байгаа ажлуудыг түргэтгэх, нисэх буудлын менежментийн хэлэлцээг эрчимжүүлэх асуудлуудыг тусгасан "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байгаа талаараа сайд Д.Ганбат уламжиллаа.

Ноён Иригаки Хидэтоши Зам, тээврийн хөгжлийн яам болон Жайка олон улсын байгууллага хамтран томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Цаашид шинэ нисэх буудлын ангарын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө түргэвчилж, удаашралтай байгаа зарим ажлуудыг эрчимжүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр