ЖАН-КЛОД ВАН ДАММЫН ХҮҮ ХҮН БАРЬЦААЛЖ, ХАР ТАМХИ ХАДГАЛСАН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДЖЭЭ



Тулаант киноны баатар, нэрт жүжигчин Жан-Клод Ван Даммын хүү 21 настай Николас Ван Варенберг АНУ-ын Аризона мужийн Темпе хотын Цагдаагийн газарт түр саатуулагдаад байгаа гэнэ. Түүнийг хүн барьцаалсан болон хар тамхи хадгалсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд нэгэн байшингийн цахилгаан шатыг гэмт этгээд эвдэж сүйдэлсэн тухай дуудлага Цагдаагийн газарт иржээ. Цагдаа нар очиж шалгахад Николас Ван Варенберг цахилгаан шатанд уураа гаргаж, гараа шалбалсан байдалтай байсан аж. Цагдаа нар түүнийг зөрчил гаргасныг сануулаад буцсан гэнэ.

Гэвч үүнээс 20 минутын дараагаар дахин Цагдаагийн газарт мөн өмнөх айлын хаягаар дуудлага иржээ. Энэ удаад хүн барьцаалагдсан гэж дуудлага өгсөн байна. Хэргийн газар очиход Николас Ван Варенберг цагдаа нарт байшингийн хаалгыг нээж өгсөн хөршдөө хорсон, хутгаар сүрдүүлсэн нь тогтоогджээ. Мөн түүний гэрт нэгжлэг хийхэд марихуан илэрсэн байна.

Ийнхүү хүн барьцаалсан болон хар тамхи хадгалсан давхар хэрэгт нэрт жүжигчний хүү холбогдоод байгаа аж.

Харин Ван Даммын нэр хүүгийнхээсээ зөрөөд байгаагийн учир нь нэрт жүжигчний жинхэнэ нэрийг Жан-Клод Камиль Франсуа Ван Варенберг гэдэг. Тэрбээр 1960 оны аравдугаар сарын 18-нд Бельгийн Беркем-Сент-Агат хотноо нягтлан бодогч болон цэцгийн дэлгүүрийн эзний гэрт мэндэлсэн.

1979 онд Европын каратэгийн аварга болж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ. Харин 1980-аад онд АНУ руу цагаачлан гарч, 1986 онд анхны гол дүрээ бүтээсэн юм.

Тэрбээр Америкийн жүжигчин бүсгүй Дарси Ляпьертай гэрлэж гурван жил ханилахдаа Николас хүүгээ өлгийдөн авсан ажээ.

Жан-Клод Ван Дамм нийтдээ таван удаа гэрлэсэн байдгаас бодибилдингийн тамирчин Глэдис Португезтай хоёр ч удаа гэрлэсэн юм. Тэрбээр Николасаас гадна Кристофер, Бьянка хэмээх хоёр хүүхэдтэй ажээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18