ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙСАН УЧРААС ПРОКУРОРЫН ШААРДЛАГА БИЧЖЭЭ


Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас гуравдугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотой Улсын Ерөнхий прокурорын газраас баталсан эрх зүйн хэлбэрүүдийг эрх бүхий албан тушаалтнууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна. Шалгалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгах мөрдөгчийн санал, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан хэрэг, зөрчлийн хэрэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдсэн зөрчлийн материалыг шалгалтад хамруулж эрх зүйн хэлбэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийжээ. Дээрх шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдал, анхаарах асуудлын талаар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөгч, хэсгийн байцаагч, хорооны цагдаа нарт "Тогтоол, санал, тэмдэглэлийн хууль зүйн үндэслэл" сэдвээр 2 цагийн сургалтыг явуулсан байна. Хууль хэрэгжүүлэх явцад гаргасан зөрчлүүдийн шалтгаан нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг мэргэжлийн удирдлагаар хангаагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүйтэй шууд холбоотой гэж дүгнээд удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар прокурорын шаардлага бичжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр