ДАЛАЙ ЛАМ: БУДДА БОЛ МЬЯНМАГИЙН МУСУЛЬМАНЧУУДАД ТУСЛАХ БАЙСАН...


Далай лам: Будда бол Мьянмагийн мусульманчуудад туслах байсан...

Буддын шашины тэргүүн 14 дүгээр Далай лам Данзанжамц Мьянмад болж буй үйл явдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Энэтхэгт Далай лам сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ "Ийм хэцүү байдалд орсон ядарсан мусульманчуудад Будда бол тус болох байсан гэдгийг санах хэрэгтэй" хэмээн мэдэгджээ. Мөн болж буй үйл явдалд ихэд гашуудан эмзэглэж буйгаа илэрхийлсэн байна.

Мьянмад 1.1 сая рохинжа үндэстэн амьдардаг. Энэ үндэстнийг Бангладешаас ирсэн цагаачид гэж гадуурхдаг бол тэд өөрсдийгөө Мьянмагийн үндсэн иргэд гэж тодорхойлдог юм. Рохинжа үндэстнүүд нь мусульман шашинтай.

Өнгөрсөн наймдугаар сарын 25-наас эхлэн рохинжануудын эсрэг дайн зарлаж, улмаар 300 мянга гаруй рохинжа эх орноосоо дүрвэн Бангладешт очоод байгаа юм.

Саудын Арабаас эдийн засаг болоод зэр зэвсгийн туслалцаа авсан Рохинжагийн дайчид есдүгээр сарын 9-нд эвийн гэрээ байгуулахыг Мьянмагийн төр засагт санал болгосон. Гэвч "Алан хядагчидтай бид гэрээ хэлэлцээр хийхгүй" хэмээх хариу хүртсэн юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр