МЭРГЭЖЛИЙН СУМОД ОЙРЫН 18 ЖИЛ ТОХИОЛДООГҮЙ ГЭМТЭЛ НҮҮРЛЭВ



Мэргэжлийн сумогийн Аки башёгийн хоёр дахь өдөр озэки Такаясү-комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил нарын барилдааны төгсгөлд хоёр сумоч хоёулаа гэмтэл авсан. Тэгвэл манай сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил шагайны бэртлээ тэвчин цаашид үргэлжлүүлэн барилдахаар болсон байна.

Харин озэки Такаясү баруун гуяндаа гэмтэл авсан тул ойрын 21 хоногт эмчилгээ хийлгэж, гам барих хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн аж. Ийнхүү отгон озэки Такаясү Аки башёг орхилоо.


Ингэснээр энэ удаагийн башёд гурван ёкозүна /Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Кисэносато/ нар тэмцээний эхнээс барилдаагүй бол гурав дахь өдрөөс озэки Такаясү мөн жагсаалаас гарав. Эдүгээгээс 18 жилийн өмнө ёкозүна Таканохана, Акэбоно, Ваканохана болон озэки Чиётайкай нар гэмтлийн улмаас барилдалгүй өнжиж байжээ. Харин үүнээс хойш гурван ёкозүна, нэг озэки тэмцээнийг өнжсөн тохиолдол гараагүй юм.

Үүнээс гадна энэ удаагийн Аки башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд долоон бөх гэмтлийн улмаас барилдахааргүй болсон нь ойрын 10 жилд үзэгдээгүй явдал боллоо. Өчигдрийн барилдааны үеэр гэмтэл авсан Ура мөн ойрын хэдэн хоногтоо барилдаж чадахааргүй болжээ. Гэхдээ хэд хоногийн дараагаар дахин дохёд гарах магадлал бий гэнэ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18