АВАРГУУДЫН ЛИГ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ


Европын хөлбөмбөгийн клубүүдийн дундахь хамгийн нэр хүндтэй, ашиг орлого өндөртэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтууд өнөөдөр явагдана. Энэ улирлын Аваргуудын лигийн найман хэсэгт нийтдээ 32 баг уламжлал ёсоор өрсөлдөнө. Хэсэг бүр дөрвөн багтай. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд дараагийн шатанд шалгарах бол гуравдугаар байр эзэлсэн баг Европа лиг рүү шилжих юм. Харин хэсэгтээ хомоол хамсан баг тэмцээнээ дуусгана.

Энэ удаад H хэсгийг "Үхлийнх" гэж тодотгож байна. Үхлийн гэгдсэн хамгийн ширүүн тулаан гарах учиртай энэ хэсэгт Аваргуудын лигийн аваргын алдрыг хамгаалагч Испанийн "Реал Мадрид", Германы хүчирхэг "Боруссиа Дортмунд", Английн "Тоттенхэм" мөн Киприйн АПОЭЛ багтсан.

Өнөө шөнө А, В, С, D хэсгийн тоглолтууд явагдана. Тодруулбал:

"Олимпиакос" Грек – "Спортинг" Португал

"Барселона" Испани – "Ювентус" Итали

"Манчестер Юнайтед" Англи – "Базель" Швейцарь

"Бенфика" Португал – ЦСКА ОХУ

"Рома" Итали – "Атлетико Мадрид" Испани

"Челси" Англи- "Карабах" Азербайжан

"Селтик" Шотланд – ПСЖ Франц

"Байерн Мюнхен" Герман – "Андерлехт" Бельги ... гэсэн тоглолтууд өнөө шөнө Улаанбаатарын цагаар 02:45-д зэрэг эхэлнэ.

Эдгээр найман тоглолтоос "Барселона"-"Ювентус"-ын тоглолт олны анхаарлыг илүүтэй татах нь гарцаагүй. Хоёр жилийн өмнө хоёр баг Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтод шалгаран хоорондоо тулахад каталанчууд 3:1-ээр ялалт байгуулж, "Дэлдэн чихт"-ийг өргөсөн.

Тэгвэл зургаан сарын өмнө хоёр баг Аваргуудын лигийн хасагдах шатанд таарахад Турины баг 3:0, 0:0 гэсэн үзүүлэлтээр даагаа нэхэж, ялагчаар тодорсон юм. Ийнхүү хоёр улирал дараалан Аваргуудын лигт таарсан хоёр баг энэ удаад гурав дахь улиралдаа дахин таарсан төдийгүй бүр нэг хэсэгт ороод байна.

Мөн өнөө шөнийн тоглолтуудаас Италийн "Рома" талбайдаа Испанийн "Атлетико Мадрид"-тай тулах тул сонирхолтой ширүүн тулаан өрнөх биз ээ.

Азербайжан улсаас анх удаагаа Европын клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд баг нь оролцох гэж байна. "Карабах"-чууд Английн аварга "Челси"-тэй тэдний талбайд нүүр тулна.


Үүнээс гадна энэ зуны наймааны цонхоор Неймарын төлөө 222 сая евро гаргаж, Килиан Мбаппег ирэх зун 180 сая еврогоор авахаар тохиролцоо хийгээд зээллэгээр авчихсан ПСЖ-ийнхэн өнгөрсөн улиралд Шотландад авч болох бүхий л цомыг гардсан "Селтик"-тэй талбайд нь тоглох юм.

Ийнхүү хөлбөмбөгийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээж буй Аваргуудын лиг эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18