​Д. ДАВААНЯМ: ХЯТАД ИРГЭД ХАДЛАН ХАДАЖ, ХИЛЭЭР ГАРГААД БАЙГАА ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ


"Дорнод аймгийн Халх гол сум Хятадуудаар дүүрч, Хятадын газар нутаг мэт болжээ" гэх мэдээлэл цахим ертөнцөд тараад байгаа билээ. Тэгвэл энэ асуудал дээр албаны хүн дараах тайлбарыг хийв. Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газрын дарга Д. Давааням " Дорнодын тал, Халх гол орчмын нутаг хятадуудаар дүүрлээ гэх асуудлаар цахим мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа фэйсбүүк хэрэглэгчдэд хоёр янзын мэдээлэл тарсан байсан.

Нэгдүгээрт: Дорнодын тал нутаг алдарт Мэнэнгийн тал хятад иргэдээр дүүрлээ гэх, Хоёрдугаарт: Халх голын өвсийг хадахаар хятадууд олноороо трактор, техниктэйгээ орж ирлээ гэсэн мэдээллүүд тархаад байгаа.

Үүнд тайлбар өгье.

Нэгдүгээрт: Дорнод аймгийн Матад сум газрын тосны 19, 21-р талбайд Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг Монгол" ХХК хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Тус компанид хөдөлмөр эрхлэх гадаадын мэргэжилтэн, ажиллах хүчний тоог жил бүр Засгийн газраас тогтоож өгдөг. Өнгөрсөн онуудад буюу 2013, 2014 онд гадаадын ажиллах хүчний тоо хэмжээг 2000 хүртэл байхаар тогтоож байсан.

Тэгвэл энэ онд Засгийн газраас тус компанид 934 гадаадын иргэн ажиллуулах квот олгосон. Харин 2016 онд Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч оршин суух зөвшөөрлөө хууль, тогтоомжийн дагуу сунгуулан ажиллаж байгаа 967 гадаадын иргэн бий. Тэгэхээр одоогийн байдлаар тус компанид нийт 1901 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд ч ийм л тоотой байсан.

Хоёрдугаарт: "Дорнод аймгийн Матад сум газрын тосны 19-р талбайгаар хятад иргэд олноороо трактор барьж хадлан хадаж байна, хяналт байна уу.." гэх утгатай мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэл ямар учиртай вэ гэхээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор " Өргөн хөх тал" ХХК 64 ширхэг бага оврын трактор импортоор оруулж ирсэн. Эдгээр оруулж ирсэн тракторуудаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийг хөлслөн Дорнод аймгийн Халх гол сум руу хүргүүлсэн. Үүний дотор трактор жолоодсон нэг ч гадаадын иргэн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Хятад иргэд хадлан хадаж, хилээр гаргаад байгаа ямар ч асуудал байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар өвс тэжээл экспортлохыг хориглосон шийдвэр гараад, хэрэгжиж байгаа шүү дээ.

Өнгөрсөн 2015, 2016 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халх гол, Матад суманд тодорхой тооны БНХАУ-ын иргэд хадлан хадсан. Эдгээр гадаадын иргэдийг уригч аж ахуйн нэгж нь эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлөө авч ажилласан, илэрсэн зөрчлийг бид тухай бүр шийдвэрлэж, хуульд заасан арга хэмжээг авч ажилласан. Ер нь иргэд олон нийт нэг зүйлийг анхаарах ёстой. Нутгийн захиргааны болон хадлангийн газар олгож буй эрх бүхий субьектээс гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай нэг ч аж ахуйн нэгжид хадлан хадах зөвшөөрөл, эрх олгоогүй. Бүх зүйл нарийн хяналттай байдаг. Тиймээс гадаадын иргэдтэй холбоотой янз бүрийн мэдээллийг холбогдох баттай эх сурвалжаас асууж, тодруулж олон нийтэд цацаж байхыг та бүхнээсээ хүсье" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 8 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 11 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 11 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 12 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 13 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 13 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 13 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 15 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 15 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28