ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ БАЙНА


Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаад буй асуудлуудын хүрээнд салбарын сайд тодорхой үүрэг чиглэл өглөө.

Зам, тээврийн салбарын зүгээс дотоодын үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжих үүднээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталж, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементүүдээ үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдээс нийлүүлж байх талаар сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат харьяа байгууллагуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд Хөшигийн хөндий чиглэлийн хурдны автозамын бүтээн байгуулалтад "Мөнхийн баян гал" компаниас 22740 тонн цементийг нийлүүлсэн бол Баянхонгор-Байдраг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 4000 гаруй тонн, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замд 2000 гаруй тонн цементийг тус тус ашиглаж байгаа аж.

Тус шуурхай хурлын үеэр салбарын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг нийт салбарын хэмжээнд шуурхай хангаж, холбогдох үйл ажиллагааг ажлын хэсгийнхэн шуурхай зохион байгуулах шаардлагатайг санууллаа. Мөн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудал, Цагаанхад боомтод үүссэн нөхцөл байдлын талаар судалж, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв. Энэ үеэр Замын-Үүдийн 60 айлын орон сууцыг төмөр замчдад хувьчлах ажлыг Японы талтай харилцан тохирсон тул төмөр замчдад орон сууцны гэрчилгээ олгох талаарх таатай мэдээг дуулгав.

Тус шуурхай хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат нийт удирдлагуудад хандан аливаа ажил үүргийг цалгардуулалгүй, шуурхай хариуцлагатай ажиллахыг санууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 1 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 5 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр