СУРГУУЛИУДАД ХУГАЦААТАЙ АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ


Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны наймдугаар сарын 28-30-нд явууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд 52 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 107 хүүхдийн автобус бүртгэлтэй байгаагаас шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 44 сургууль,1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна.

Шалгалтын хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн "Хүүхдийн автобус"-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2017 оны есдүгээр сарын 8-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирлууд, хүүхдийн автобусны жолооч нар Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газрын төлөөллүүд оролцсон юм.

"Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага" MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Уулзалтаар хэрэглээний стандартын шаардлага хангаагүй олон зөрчил байгаа тул тухайн сургуулиудад албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн, дахин нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны аравдугаар сарын 1-ны дотор явуулахаар шийдвэрлэв гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 8 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 11 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 11 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 12 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 13 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 13 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 13 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 15 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 15 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28