ИРМА ХАР САЛХИ РУУ БУУДАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЖЭЭ



АНУ-ын Зүүн өмнөд нутаг Флорида муж руу Ирма хар салхи гамшиг дагуулан зүглэж байна. Хэдхэн хоногийн өмнө Техас мужийн эргийн бүс нутгуудыг сүйдэлсэн Харви хар салхиас Ирмаг илүү хүчтэй, аюултай гэж мэргэжилтнүүд дүгнэсэн.

Ирма хар салхи Куба болон Карибын тэнгис дэх олон арлуудыг сүйдэлж, нийтдээ 1.2 сая хүнд ямар нэгэн хэмжээгээр хохирол учруулсан гэсэн тооцоо гарчээ. Барбадос дахь бүх байшин барилгыг нураан сүйдэлж, Пуэрто-Рикогийн ард иргэдийн цахилгааныг тасалж, Британийн Виргинийн арлыг мөн сүйтгэсэн Ирма хар салхи одоо АНУ-ын Флоридагийн Сент-Питерсберг хотыг чиглэж байгаа ажээ. Үүний дараагаар мужийн төв болох Таллахасси рүү чиглэх шинжтэй байгаа юм.

Одоогоор Ирма хар салхи 19 км/цаг-ийн хурдтай байгаа бол ойрын хугацаанд хурдаа улам нэмж, хүч нь нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар хар салхины уршгаар 30 сая гаруй хүн ямар нэгэн хэмжээгээр хохирч болзошгүй гэнэ.

Флоридагаас 6.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, 114 мянган хүн хоргодох байранд ороод байгаа ажээ.

Байгалийн гамшгийг үзэн ядсан Флоридагийн 22 настай иргэн Район Эдвардс фэйсбүүк хуудастаа Ирма хар салхины өөдөөс буудах санаачлага гаргасныг богино хугацаанд 25 мянга орчим хүн дэмжиж, хамтдаа буудахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ явдал тухайн бүс нутгийн Цагдаагийн газрынхныг сандралд оруулж, Ирма хар салхины өөдөөс буудахгүй байхыг хатуу сануулахад хүргэжээ.

Бууны сум хүчтэй хар салхинд буцан эргэж, иргэдийг хөнөөх боломжтойн сацуу хар салхины хүчийг улам нэмэх магадлалтай юм байна.

Ирма хар салхи нь Атлантын далайд ажиглагдсан хамгийн хүчтэй хар салхи гэж мэргэжилтнүүд дүгнээд байгаа юм.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр