ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС БУУРЧЭЭ


2017 оны 9-р сарын 06-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.4 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 1.4 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувь, адууны ястай махны үнэ 0.9 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буурч, адуу, ямааны ястай мах өөрчлөлтгүй байна. 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6365 төгрөг, үхрийн /ястай/ мах 7300 төгрөг, үхрийн цул мах 8400 төгрөг, адууны /ястай/ мах 5275 төгрөг, ямааны /ястай/ мах 4435 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, савласан дээд гурил 0.8 хувь, задгай 1-р зэргийн гурил 0.7 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.9 хувь, луувангийн үнэ 1.6 хувь, хүрэн манжингийн үнэ 4.8 хувь, сонгины үнэ 2.3 хувиар буурч, байцааны үнэ 0.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 1.2 хувь, сонгины үнэ 1.8 хувиар буурч, лууван, байцаа, хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2017 оны 9-р сарын 06-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 2.2 хувь, "Элекстер" /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өсч, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 2.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18